Чилдрэн оф Бодом

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чилдрэн оф Бодом

Чилдрэн оф Бодом Рокын мастерууд 2007 наадмын үеэр
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгал Мелодик дейф метал
Хугацаа 1993–одоог хүртэл
Студи Нюклер Бласт, Спайнферм, Цэнтури Медиа
Вэбсайт www.cobhc.com
Гишүүдийн нэрс
Алекси Лейхо
Яаска Раатикайнен
Хэнкка Сеппала
Яанне Вирман
Рүүпэ Латвала
Өмнөх гишүүд
Александэр Куоппала
Самули Миеттинэн
Яани Пиришёоки

Чилдрэн оф Бодом (англ. Children of Bodom) нь Финландын метал хамтлаг бөгөөд 1993 онд Испу хотод байгуулагдаж байжээ. Хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд Алекси Лейхо (дуучин, гоцлол гитарчин), Рүүпэ Латвала (хэмнэлт гитарчин), Яанне Вирман (аргончин), Хенкка Сеппала (аргил гитарчин), Яаска Раатикайнэн (бөмбөрчин) нар багтдаг. Тэд өнөөдрийн байдлаар студийн цомог наймыг, амьд тоглолтын цомог хоёрыг, мини цомог хоёрыг, түүвэр цомог хоёрыг, DVD нэгийг тус тус гаргаад байна.

Чилдрэн оф Бодомын гурав дахь студийн цомог болох Фоллоу дэ Рийпэр (Follow the Reaper) нь тэдний анхны алтан цомог ба энэхүү цомог худалдаанд гарснаас хойш хамтлаг ихэд алдаршин, гаргасан найман цомог нь бүгд алтан цомог болсон байна. Тэдний сүүлийн дөрвөн цомог бүгд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Финландын цомгийн чартыг тэргүүлж байснаар барахгүй АНУ-ын Биллборд 200 чартад хүртэл багтаж байжээ. Чилдрэн оф Бодом нь Финландын бүх цаг үеийн бестселлер уран бүтээлчдийн нэг бөгөөд зөвхөн Финландад гэхэд 250,000 гаруй цомог борлуулсан байна.

Түүх[засварлах]

Чилдрэн оф Бодомыг анх 1993 онд Алекси Лейхо, Яаска Раатикайнэн нар Inearthed нэртэйгээр байгуулж байжээ. Тэд хүүхэд байхаасаа бие биеэ таньдаг байсан ба хоёулаа хүнд метал хөгжим, тэр дундаа Dissection, Entombed, Obituary зэрэг death metal хамтлагуудыг сонирхдог байв. Аргил гитарчин Самули Миэттинэн (Samuli Miettinen) тэдэнтэй нэгдсэнээр хамтлаг анхны бүрэлдэхүүнээ олжээ. Inearthed анхны демо цомог болох Implosion of Heaven-ээ тухайн жилийнхээ 8 сард бичүүлсэн байна.

Самули хамтлагийнхаа дууны үгийг зохиодог байсан ба Inearthed-тэй цуг хоёр жилийг өнгөрүүлсний эцэст түүний гэр бүл АНУ руу нүүснээр хамтлагаас гарчээ. Хоёрдох демо цомог болох Ubiquitous Absence of Remission дээрээ Финландын Astia studios-н продюсер Ансси Киппотой хамтран ажиллажээ. Энэхүү демо цомгийнхоо дуунуудад анх удаа даралтат хөгжмийг ашигласан байна. Самулиг гарснаас хойш Лейхо дуунуудынхаа ая болон үгийг зохиох болжээ. Энэ үед Раатикайнэн орон нутгийн нэгэн хамтлагт тоглодог байсан ба бэлтгэлийн үеэр Александэр Куоппалатай танилцсан байна. Хоёрдох демо цомгийн бичлэгийн дараахан хэмнэлт гитарчин Куоппала Inearthed-н гишүүн болжээ.

Лейхо, Раатикайнэн нар Самулиг орлох шинэ аргил гитарчнаар сургуулийн анд Хэнкка Сеппалаг сонгожээ. Мөн даралтат хөгжимчин элсүүлсэн нь Яани Пиришёоки байлаа. Гэвч Лейхо илүү чадварлаг хөгжимчнийг хүсэж байсан ба удалгүй Пиришёокиг халж, оронд нь Раатикайнэны найз, жазз төгөлдөр хуурч Яанне Вирманыг хамтлагтаа авчээ. 1997 онд тэд анхны бүрэн хэмжээний цомог Something Wild-аа Бельгийн нэгэн жижиг студи Shiver Records-д бичүүлсэн байна. Үүний дараахан Финландын Spinefarm Records-н эзэн Лейхогийн хамтлагийг ихэд сонирхон хамтран ажиллах санал тавьсан байна. Тэд Бельгийн студитэй Inearthed нэртэйгээр гэрээ байгуулсан байсан тул нэрээ солих шаардлагатай тулгарчээ. Хамтлагийн гишүүд шинэ нэр хайж байхдаа утасны лавлахаас Бодом нуурын нэрийг олж харсан байна. Ийнхүү сонирхолтой түүхтэй Бодом нуурыг хамтлагийн нэрэндээ оруулж хамтлагаа Бодомын хүүхдүүд буюу Чилдрэн оф Бодом гэж нэрлэжээ.

Урсгал[засварлах]

Чилдрэн оф Бодом нь олон төрлийн урсгалаар тоглодог ба фенүүд нь тэднийг Мелодик дейф метал, пауэр метал, треш метал урсгалаар уран бүтээлээ туурвидаг гэж үздэг.

Хамтлагийн Гишүүд[засварлах]

Үндсэн гишүүд[засварлах]

  • Алекси Лейхо (Alexi Laiho) – гоцлол дуучин, гоцлол гитарчин (1993 оноос хойш)
  • Яаска Раатикайнен (Jaska Raatikainen) – бөмбөрчин (1993 оноос хойш)
  • Хэнкка Сеппала (Henkka Seppälä) – аргил гитарчин (1996 оноос хойш)
  • Яанне Вирман (Janne Wirman) – аргончин (1997 оноос хойш)
  • Роопэ Латвала (Roope Latvala) – хэмнэлт гитарчин (2003 оноос хойш)

Хуучин гишүүд[засварлах]

  • Александэр Куоппала (Alexander Kuoppala) – хэмнэлт гитарчин (1995 оноос 2003 оныг хүртэл)
  • Самули Миеттинэн (Samuli Miettinen) – аргил гитарчин (1993 оноос 1995 оныг хүртэл)
  • Яани Пиришёоки (Jani Pirisjoki) – аргончин (1995 оноос 1997 он хүртэл)

Аялан тоглолтын хөгжимчид[засварлах]

  • Кимбэрли Госс (Kimberly Goss) – аргончин (1998)
  • Эрна Сийкавирта (Erna Siikavirta) – аргончин (1998)


Цаг хугацааны хүснэгт[засварлах]

Цомгууд[засварлах]

  • Something Wild (1997)
  • Hatebreeder (1999)
  • Follow the Reaper (2000)
  • Hate Crew Deathroll (2003)
  • Are You Dead Yet? (2005)
  • Blooddrunk (2008)
  • Relentless Reckless Forever (2011)
  • Halo of Blood (2013)

Нэмэлт Холбоосууд[засварлах]