Чимэдрэгзэнгийн Санжаадамба

Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Төрсөн өдөр1985 оны 12 сарын 30 (1985-12-30)
(одоо 38 настай)
Төрсөн газарАрхангай аймаг, Хашаат сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагАрхангай аймгийн Хашаат сум
Цол ахисан он жил
Улсын аварга2016
Улсын арслан2016
Улсын заан2011
Цэргийн арслан2008
Аймгийн начин2006
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2016)
Үзүүрлэсэн1 (2018)
Шөвгөрсөн5 (2011, 2013, 2014, 2015, 2019)
2020-7-13-ны байдлаар мэдээлэв.

Чимэдрэгзэнгийн Санжаадамба (1985-12-30) нь нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.

Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг аргагүй сайн бөх юм.

Аймаг цэргийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

2006 онд Дорноговь аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 2008 онд аймгийн баяр наадамд 6 даван шөвгөрч чимэг нэмсэн. Мөн онд бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Н.Батзаяагаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. Улмаар 2010 бүх цэргийн баяр наадамд залуу бөх (аймгийн арслан) Э.Тулгаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цолоо баталж " Хурц " чимэг нэмсэн.

2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд улсын начин Ба.Батжаргалаар найм даван түрүүлсэн. 2018 онд Архангай аймгийн баяр наадамд 7 давж, аймгийн арслан Ц.Ганбатад өвдөг шороодон үзүүрлэсэн.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн.

2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ж.Амартүвшингээр дөрөв, улсын харцага (улсын гарьд) Ө.Бат-Оршихоор тав, аймгийн арслан (улсын начин) Б.Сангисүрэнгээр зургаа, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор долоо даван шөвгөрч " Монгол улсын заан " цол хүртсэн. Мөн оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн.

2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлэж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.

2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ш.Шинэбаяраар дөрөв, улсын начин Ч.Баянмөнхөөр тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Б.Баатарцолоор дөрөв, улсын харцага (улсын заан) Н.Түвшинбаяраар тав, аймгийн арслан (улсын начин) Б.Бадамсүрэнгээр зургаа, улсын гарьд Б.Гончигдамбаар долоо даван шөвгөрч чимэг нэмсэн.

2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Б.Бат-Өлзийгөөр дөрөв, аймгийн арслан Б.Тайвангаар тав, аймгийн арслан (улсын начин) Д.Энхбаяраар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Б.Одгэрэлээр долоо даван шөвгөрч чимэг нэмсэн.

2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Батсүхээр дөрөв, аймгийн арслан А.Отгонбаатараар тав, аймгийн арслан (улсын начин) Л.Шинэбаатараар зургаа, улсын начин (улсын харцага) Т.Баасанхүүгээр долоо, улсын арслан (улсын аварга) Э.Оюунболдоор найм, улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж " Монгол улсын арслан " цол, улсын өсөх идэр начин (улсын арслан) Р.Пүрэвдагваар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.

2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн харцага Д.Пүрэвдоржоор дөрөв, улсын харцага Н.Батзаяагаар тав, аймгийн арслан (улсын начин) Ба.Батжаргалаар зургаа, аймгийн хурц арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм даван үзүүрлэсэн.

2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн заан Н.Энхжаргалаар дөрөв, цэргийн заан О.Батжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) А.Даваанямаар зургаа давсан.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Аварга Өнжсөн
2022 Улс 1024 Улсын Аварга Өнжсөн
2021 Цуцлагдсан Улсын Аварга Ковидоос болж тэмцээн цуцлагдсан
2020 Улс 512 Улсын Аварга 4
2019 Улс 512 Улсын Аварга 6 Үнэн Зоригт
2018 Улс 512 Улсын Аварга 8 Үлэмж Бадрах
2017 Улс 512 Улсын Аварга 4
2016 Улс 1024 Улсын Заан 10 Улсын Аварга
2015 Улс 512 Улсын Заан 7 Хуйрнан Шуугигч
2014 Улс 512 Улсын Заан 7 Саруул Сайжрах
2013 Улс 512 Улсын Заан 5 Өсөх Идэр
2012 Улс 512 Улсын Заан 4
2011 Улс 1024 Цэргийн Арслан 7 Улсын Заан
2010 Цэрэг 256 Цэргийн Арслан 8 Хурц
2009 Улс 512 Цэргийн Арслан 1
2008 Цэрэг 128 Аймгийн Начин 7 Цэргийн Арслан
2007 Улс 512 Аймгийн Начин 3


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Ч.Санжаадамба аваргын гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй.