Чингим

Чингим нь Хубилай хааны их хатан Чабигаас 1243 онд мэндэлжээ. 1262 онд түүнд Янь ван цол олгосон. 1263 онд Дорж хунтайж нас барсны дараа 1274 онд xунтайжийн цол, алтан тамга соёрхсон. 1281 онд түүний төрсөн эх Чаби хатан нас барсан байна. Гэвч тэрбээр 1286 онд гэнэт өвчнөөр нас барсан нь Хубилай хаанд хүнд цохилт болсон. Түүнийг нас барсны дараа 1294 онд түүний отгон хүү Төмөрийг Юань Улсын их хаанд өргөмжлсөн. Хүү Төмөр нь 1294 оны 6 сарын 3-нд эцэг Чингимд "Асрал өглөгч, гэгээн элбэрэлт хуанди"[1] (Хятад: 文惠明孝皇帝) хэмээх цол нэхэн олгож, тахилын цолыг Юйзун хэмээн өргөмжилжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  1. Дорж хунтайж
  2. Мангала
  3. Номуган
  4. Хөхэчи
  5. Хөхчү
  6. Си Пин ван Агругчи
  7. Аячи тайж
  8. Жэньнань ван Тогоон
  9. Хутлугтөмөр тайж
  • Хөвгүүд:
  1. Гамала
  2. Дармабала
  3. Төмөр өлзийт хаан
  • Охид:
  1. Худадаймиши гүнж, Онгудын Кургуз хүргэнтэй гэрлэсэн.
  2. Нангабула гүнж, Манжидай хүргэнтэй суусан.
  3. Будаган гүнж, Шагжагийн Загдо палтай суусан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Рашпунцаг. Болор эрих. Тэргүүн боть. УБ., 2006. т.283
  2. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 144 дахь тал