Чингис хааны дөрвөн ноход

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Чингис хааны дөрвөн ноход буюу цэргийн жанжнууд нь Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй. Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийн дөрвөн нохдыг магтан өгүүлсэн байдаг.

Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ

Хувийн хэрэгсэлүүд