Чин Хай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чин Хай (清海)
175px
Их багш Чин Хай
Төрсөн Хюэ Дан Трин
1950 оны 5 сарын 12 (1950-05-12) (64 настай)
Вьетнам, Куан Най аймаг

Төгс гэгээрсэн Их Багш Чин Хай нь Вьетнамд Ау Лакт хэмээх газар 1950 онд төрсөн. Хүүхэд ахуй цагаасаа мацаг хоол идсэн. Сурагч байхдаа эмнэлгийн өвчтөнүүдийг асран, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ядарч зүдэрсэн хүмүүс, шархадсан зовсон амьтдад өөрийн чадлын хэрээр тусалдаг байжээ. Насанд хүрмэгцээ Их Багш Чин Хай 1972 онд Европт очин 1975 онд Францын иргэн болсон ба тэнд суралцаж, тэндээ Улаан загалмайн нийгэмлэгт орчуулагчаар ажиллаж байхдаа шинжлэх ухаан, анагаах ухааны хошой докторын зэрэг хамгаалсан Герман эмчтэй гэрлэж аз жаргалтай амьдарч байсан хэдий ч амьдралын зорилго болсон оюун санааны гэгээрлийг зогсолтгүй эрж хайсаар байжээ. Нөхөр нь Их Багшийн мятаршгүй чин эрмэлзлийг дэмжиж, гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсний дүнд тэрбээр Үнэн Ёсыг хайж олохоор Гималайг зорьсон юм. Олон жил хайсны эцэст хүмүүн бидний жинхэнэ мөн чанар болсон дотоодын Гэрэл ба Аялгууг бясалгадаг Арьяабалын номын цогцыг уламжлан өгсөн амьд сэрүүн багшаа олж, төгс гэгээрэлд хүрчээ. Их Багш бээр дэлхийн бараг бүх оронд айлчилж, 325 удаа ном тайлж байсан. 1999 онд зөвхөн 1 сарын дотор л Европын 18 оронд айлчилж байсан. Ийнхүү дэлхийн олон сая хүнд авшиг хүртээжээ. "Хэн нэг нь Их Багшаас авшиг хүртвэл урагш 5-7 үе нь чөлөөлөгдөж, үүнээс ч илүү үеийг, өөрөөсөө хойших мөн төчнөөн үеийг гэтэлгэх ба энэ үеүдэд хамаарах мал амьтан, бас тэдний ах дүүс төрөл садан, мөн найз нөхөд бүгд чөлөөлөгдөнө" гэж Их Багш Чин Хай бээр 1993 онд Женевт "Биднээр дамжуулан үйлдэхийг Бурханд зөвшөөрчих" ном тайлахдаа айлджээ. Гэтэлгэж чөлөөлөх гэдэг нь дээш 3 ертөнцийг давуулж ахин төрөл авахааргүй болгохыг хэлж байгаа юм. Их Багш Чин Хай эдүгээ нэгэнт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн зүтгэлтэн бөгөөд 1999 онд Өмнөд Африкт болсон дэлхийн шашны их хурлыг нээж үг хэлсэн билээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Гусигийн Энхтайвны Шагнал (2006), 27 дахь Телли Шагналын тэргүүн байрын мөнгөн цом (2006), Лос Анжелесын хөгжмийн долоо хоногийн сайшаал (2002), Дэлхийн оюун санааны удирдагч шагнал (1994), Дэлхийн хүмүүнлэг иргэн (1994) зэрэг шагнал хүртжээ. АНУ-ын төр засгаас жил бүрийн 10 дугаар сарын 25 болон 2 дугаар сарын 22-ны өдрийг "Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдөр" болгосон байна. Их Багш Чин Хайд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сайн үйлсийн төлөөх Ерөнхийлөгчийн шагналыг 2010 онд хүртээжээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дуу хөгжмийн "Дуу хөгжмөөр энхтайван, эв нэгдэлд хүрэхүй" хандивын концертыг АНУ-ын Лонг Бийч (1996), Вашингтон (1997), Холливүүдэд (1998) тус тус тоглож, орлогыг нь өнчин хүүхдийн асрамжийн газруудад хандивлажээ.