Чин ван

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Чин ван нь Манж Чин гүрний үеийн ноёдын нэгдүгээр зэргийн вангийн хэргэм юм.

Чин вангийн хэргэм зэрэгтэй хүн малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс тогтоож, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь 10 ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Малгайн өмнө хадсан магнайвчинд 4 тана, малгайн хойд талд хадсан алтан цэцэгт 4 тана тус тус шигтгэнэ. Дээлэнд нол магнаг буюу луут торгыг хэрэглэнэ. Гадаад энгэр, ханцуй, туурь, захыг нолтоор мөшгөөрлөж, өвөл булгаар хажлуулна. Фүст хүрмэнд дөрвөн дугираг луу байх бөгөөд өмнө ба хойтод төв эсрэг луу, зүүн баруун этгээдэд зөрүү луутай байна. Өвлийн цагт булган дэвсгэр хэрэглэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр