Чолла

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Чусон улсын үед батжин тогтсон Солонгосын найман аймгийн нэг нь Чолла (Жолла; Чолла-ду; солон. 전라도 Jeolla-do, Chŏlla-to; англ. Jeolla, Jeolla province; орос. Чолладо) юм. Дээрх 8 аймгаас 4 бүхэл ба нэг хагас нь Өмнөд Солонгост харьяалагдаж байгаа. Одоогийн Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний Умард Чолла аймаг (Чоллапүг-ду), Өмнөд Чолла аймаг (Чолланам-ду), Куанжү өргөн хот, Чэжү аймаг гэх дөрвөн нутгийг нийлүүлэхэд Чолла аймаг бүтдэг. Одоогийн Умард Чоллагийн төв Чонжү нь энэ аймгийн төв байсан. Мөн Чэжү мэтийн арал газрыг багтаахгүйгээр хойг дээрх хэсгийг нь Хунам муж гэж ялгана.