Чонь Дү-хуань

Жон Дү-Хуан
전두환
Чонь Дү-хуань

Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос
11, 12 дахь Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 19801988

Төрсөн: 1931 оны 1 сарын 18
Кёнсан аймгийн Хабчон баг
Нас барсан 2021 оны 11 сарын 23 (90 нас)
Эхнэр (нөхөр): И Сүн-Жа
Шашин: Христийн шашин

Чонь Ду-Хуань (солонгос.전두환; 全斗煥?; англи-: Chun Doo Hwan- 1931 оны 1 дүгээр сарын 18-нд Японы Солонгосын Хапчхон-д төрсөн 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Сөүлд нас барсан)- Өмнөд Солонгосын цэргийн болон улс төрийн зүтгэлтэн. 1980-1988 онуудад БНСУ-ын 5 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд 1996 онд цаазаар авахуулах ял сонссон боловч сүүлд цагаатсан.



Чонь Ду Хуань 1931 оны 1 дүгээр сарын 18-нд Кёнсан-Намдо мужийн Хапчхон тосгонд төрсөн. Арван хүүхэдтэй айлын дөрөв дахь хүү болж төржээ. Түүнийг 9 настай байхад буюу 1940 онд Манж руу дүрвэн нүүж Цилинь мужийн Хоран-д дунд сургуульд сурчээ. Жил гаран болоод гэр бүл буцаад Солонгост ирж Тэгу хотод ирж залуу Чонь Ду Хуань 1947 онд техникийн сургуульд орсон боловч дайн эхэлсэн тул сурлагаа орхисон байна.

Чонь ду Хуань 1955 онд Солонгосын Цэргийн академийг төгссөн. 1959 онд тэрээр Умард Каролина муж (АНУ) дахь тусгай сургуульд таван сарын хугацаатай сэтгэлзүйн дайныг хэрхэн явуулах талаар суралцжээ. Тэрээр Вьетнамын дайнд оролцож, Өмнөд Солонгосын 9-р дивизийн "Цагаан морьт" дивизийн нэг салбарыг удирдаж байжээ. Тэрээр Өмнөд Солонгосын Засгийн газарт ажиллаж байхдаа Ерөнхийлөгч Пак Чун Хи-гийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байжээ.

1979 оны 12 дугаар сарын 12-нд Чонь Ду Хуань Сөүлд цэргийн эргэлт хийсэн.

1980 оны 4-р сараас 7-р сар хүртэл Чонь Ду-хуань Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрыг толгойлж байв. Чой Кю Ха огцорч, 1980 оны 8-р сард болсон ерөнхийлөгчийн шууд бус сонгуулийн дараа Чонь Ду Хуан цорын ганц нэр дэвшиж байсан тэрээр тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдов.

1980-1988 онд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан.

Чонь Ду Хуан ерөнхийлөгчийн суудлаасаа огцорсныхоо дараа түүнийг болон түүний гэр бүлийнхэн авлигын хэрэгт сэжиглэгдэж байсан. 1988 оны 11-р сарын 23-нд тэрээр Буддын шашны Паэктамса хийдэд сууж хоёр жилийг өнгөрөөжээ.

Өмнөх
Чуй Гё-ха
БНСУ-ын ерөнхийлөгч
1980–1988 он
Дараах
Ну Тэ-ү