Чуваш

Чуваш
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
1,231,117
Цагийн бүсUTC+3 ([4])
OKTMO ID97000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Бүгд Найрамдах Чуваш Улс (Чуваш хэл: Чăваш Республики, Орос: Чувашская Республика) нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Чебоксары (Чуваш хэлээр Шупакшар).

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Ижил мөрний дээд биед оршино. Баруун талаараа Нижегород муж, хойд талаараа Мари Эл, зүүн талаараа Татарстан, өмнөд талаараа Мордова болон Ульяновск мужтай хиллэнэ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

1,346,300 оршин суугчдын 60.9% нь хот суурин газарт амьдардаг. Иргэдийн 68% нь чуваш, 27% нь орос, 3% нь татар үндэстэн болно. Зонхилох шашин нь үнэн алдартны шашин юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Чувашууд 16-р зууны дунд үе хүртэл Казанийн ханлигт харьяалагдаж байгаад Оросуудын эрхшээлд оржээ. 18-р зуунд үнэн алдартны шашинд дагаар орсон байна.1920 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Чуваш Улс хэмээх нэртэйгээр байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1991 онд Бүгд Найрамдах Чуваш Улс болгож нэрээ сольжээ.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Тус БНУ нь ОХУ-даа баян бүс нутагт орно. Автомашины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн.

 Commons: Category:Chuvashia – Викимедиа дуу дүрсний сан
  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.