Чукотын тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Газрын зураг

Чукотын тэнгис (Орос хэл: Чуко́тское мо́ре) нь Оросын Холбооны Улсын Сибирийн зүүн хойд хэсэг, Чукоткын автономит тойрог болон Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужийн баруун хойд хэсгээр хүрээлэгдсэн тэнгис юм. Хойд мөсөн далайн хэсэгт тооцогддог бөгөөд өмнө талаараа Берингийн хоолойгоор дамжин Берингийн тэнгистэй холбогдоно. Баруун хойд талд нь Врангелийн арал байх бөгөөд түүгээр Дорнод Сибирийн тэнгисээс тусгаарлагддаг. Эх газрын тавцан дээр оршдог тул гүн нь 50метрээс илүү гарах нь ховор. Нийт талбай нь 595,000км² болно.

Хувийн хэрэгсэлүүд