Чулууны Хулан
Чулууны Хулан нь 1984 онд төрсөн, 2007 онд бүтээгдсэн Монгол кинонд Чингис хааны их хатан Бөртэгийн дүрд тоглосон болно. Мэргэжлийн жүжигчин бус, оюутан байсан.
[засварлах] "Монгол" кино
Монгол киноны зураг авалтын багийн төлөөлөгч Гука Омаров Улаанбаатар хот дахь Хятадын элчин сайдын яамны үүдэнд визний мэдүүлэг өгөхөөр зогсож байх үедээ түүнтэй тааралдаж, түүнийг зураг авалтанд шалгуулахыг зөвлөсөн байдаг. Найруулагч Сергей Бодров хэлэхдээ түүнтэй уулзсаны дараа "мэргэжлийн бус жүжигчнийг яагаад кинонд тоглуулж болохгүй гэж" гэсэн бодол надад төрсөн, эрсдэлтэй байж болох байсан ч дараа нь би харамсаагүй гэжээ[1].
[засварлах] Хувийн амьдрал
Монгол кинонд тоглож байх явцдаа, Сергей Бодровын туслах Нарын Игилик хэмээх казак залуутай хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн ба сүүлд олдсон мэдээллээр нөхрийн хамт Казакстаны Алматыгийн ойролцоох хотод амьдарч буй[2].