Шадбал гэгээн хаан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Шадбал Гэгээн хаан | |
| Юань улсын эзэн хаан Их Монгол Улсын хаан |
|
| Хаанчлал | 1320 оны 4 сарын 19 – 1323 оны 9 сарын 4 (3 жил, 138 хоног) |
|---|---|
| Хаан ширээнд суусан |
1320 оны 4 сарын 19 (17 настайдаа) |
| Өмнөх хаан | Аюурбарбад буянт хаан |
| Дараагийн хаан | Есөнтөмөр хаан |
| Хань | Сугабала |
| Хааны овог | Боржигин |
| Эцэг | Аюурбарбад |
| Эх | Хонгирадын Раднашири |
Шадбал Гэгээн хаан нь 1303 оны харагчин туулай жил төржээ. Буянт хааны хөвгүүн юм. 1316 онд угсаа залгамжлах хунтайжаар, 1320 онд хаан ширээнд өргөмжлөгдсөн. Тэрбээр хаан болсныхоо дараа юун түрүүн засаг хуулиар улс орныг удирдана гэж бодсон тул шинэ цааз хуулийг бий болгож мөрдүүлж байсан. Энэ хуулийг эсэргүүцсэн Тэгш тэргүүтэй хэсэг ноёд түүнийг Морины өвчүү хэмээх газар, Мухулайн удмын Байжуу ноёнтой хамт хороожээ. Мөн нөлөө бүхий ноён Тэмүдэрийг нас барсны дараа тахилын сүмийг нь нурааснаар түүний талынхны өгөөш болох эх суурь тавигдсан гэж үздэг. 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ.