Шайлогийн тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шайлогийн тулалдаан
Хамаарах дайн: Америкийн иргэний дайн
Battle of Shiloh Thulstrup.jpg
Шайлогийн тулалдаан Тюр де Тюлструпын зурсан зураг.
Огноо 1862 оны 4 сарын 6 - 7
Байрлал Хардин тойрог, Теннесси
Үр дагавар Америкийн Нэгдсэн Улс (Умардын арми)-ын ялалт
Байлдагч талууд
US flag 34 stars.svg Америкийн Нэгдсэн Улс CSA FLAG 28.11.1861-1.5.1863.svg Америкийн Холбооны Улс
Удирдагчид
Улиссес С.Грант
Дон Карлос Бюелл
Альберт Сидней Жонстон
П.Г.Т. Бюрегард
Цэргийн хүч
Теннессийн арми (48,894)
Охайогийн арми (17,918)[1]
Миссиссипийн арми (44,699)[1]
Хохирол
13,047[2]
(1,754 алагдсан
 8,408 шархадсан
 2,885 олзлогдсон/сураггүй болсон)
10,699[3]
(1,728 алагдсан
 8,012 шархадсан
 959 олзлогдсон/ сураггүй болсон)

Шайлогийн тулалдаан буюу Питтсбургийн зурвасын тулалдаан нь Америкийн иргэний дайны баруун фронтын гол тулалдаануудын нэг бөгөөд 1862 оны 4 сарын 6, 7-нд баруун өмнөд Теннесид болжээ. Генерал Альберт Сидней Жонстон, П.Г.Т Бюрегард нарын удирдсан Америкийн Холбооны Улс буюу Өмнөдийн арми генерал Улиссес С.Грантын удирдсан Америкийн Нэгдсэн Улс буюу Умардын армийг гэнэдүүлэн довтолсон юм. Эхний өдрийн тулалдаанд Өмнөдийн арми амжилт олсон боловч эцсийн дүндээ хоёр дахь өдөр бут цохиулжээ.

Эхний өдөр Өмнөдийн арми Теннесси голоос Умардын армийг хөөж, баруун зүгт байх Өүл Крийкийн намагт шахаж, Грантын удирдаж байсан Теннессийн армийг генерал Дон Карлос Бюеллийн удирдаж байсан Охайогийн армитай нэгдэхээс нь өмнө ялах бодолтой байв. Ширүүн тулалдааны үеэр Өмнөдийн армийн тэргүүн шугам байрлалаа алдсан хооронд Грантын арми зүүн хойш Питтсбургийн зурвасын зүг рүү зугтаж амжив. Бенжамин М.Прентисс, [В.Х.Л Уоллес]] нарын удирдсан дивизүүд "зөгийн үүр" гэгдэх тахир зам дээр байрлалаа эзэлж, хориглон тулалдаж байх хооронд Умардын арми хүнд их буунуудаа байрлуулж, бэлтгэлээ хангаж чадсан юм. Эхний өдрийн тулалдааны үеэр генерал Жонстон алагдаж, түүний орлогч Бюрегард шөнө нь Умардын арми руу дахин довтлохоор шийдэв.

Харин шөнө нь генералл Бюелл цэргүүдтэйгээ хүрэлцэн ирж, хүч нэмсэн Умардын арми маргааш өглөөнөөс нь тулалдааны санаачлагыг гартаа аван, сөрөг давшилт хийж эхэлсэн байна. Тухайн үеийн Америкийн түүхэнд хамгийн их цус урсгасан уг тулалдааны дараа Өмнөдийн арми ухарч, Умардын армийн Миссиссипи рүү давших давшилтыг зогсоох оролдлого нь талаар болсон билээ.

1862 оны эхээрх баруун фронт

██ Өмнөдийн арми

██ Умардын арми

Шайлогийн тулалдаан. 4 сарын 6-ны өглөө
Шайлогийн тулалдаан. 4 сарын 6-ны үдээс хойш
Шайлогийн тулалдаан, 4 сарын 7

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Eicher, p. 222.
  2. Cunningham, pp. 422–24.
  3. Cunningham, p. 422.

Ном зүй[засварлах]

Дэлгэрүүлж унших[засварлах]

Гадаад холбоосууд[засварлах]