Шанду

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шанду (Хятад: 上都пиньинь: Shàngdū) нь Хубилай хааны Юан гүрний зуны нийслэл байсан бөгөөд хожим Хубилай нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинд шилжүүлжээ. Одоогийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Долоннуур тойргийн төвөөс баруун хойш 28 км-т, Бээжин хотоос хойш 275 км зайд оршино. Нэг тал нь 2,200 м орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн "Гадаад хот", түүний зүүн өмнөд хэсэгт 1,400 м урттай тал бүхий тэг дөрвөлжин хэлбэртэй "Дотоод хот", мөн хааш хаашаа 550 м урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв.

Ид цэцэглэлтийн үедээ 100,000 орчим хүн хотын ханан дотор амьдарч байсан гэдэг. 1369 онд Минь улсын арми хотыг эзэлж, Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа галдан шатааснаар хот сөнөжээ.

2002 оноос дахин сэргээх ажил эхэлсэн бөгөөд 2008 оны 3 сард Хятадын засгийн газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "Юан гүрний дээд нийслэл (Занаду) ба Дунд нийслэл" гэсэн нэрээр бүртгүүлэх хүсэлт гаргаад байгаа[1].

Венецийн аялагч Марко Поло 1275 онд Шандуд ирсэн бөгөөд өөрийн аяллын тэмдэглэлдээ гайхамшигтай хот хэмээн дурьдсан байдаг нь барууны ертөнцөд "Мөрөөдлийн хот Занаду" хэмээх ойлголтыг бий болгожээ.

Ишлэл[засварлах]

Гадны холбоос[засварлах]