Шанхай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шанхай
上海市
Шанхай хот
Шанхайн Пудонг дүүрэг

Шанхай-н байршил
Хятад дахь байршил

Солбицол: 31°12′N 121°30′E
Улс Flag of the People's Republic of China.svg Хятад
Түүх  
Оршин суугдсан 5-7-р зуун
Тосгон МЭ 751 он
Дүүрэг 1292
Хот 1854 оны 7 сарын 17
Засаглал  
 - Шанхай дахь коммунист намын дарга Юү Женшенг
 - Мэйр Хан Женг
Газар нутаг  
 - Нийт 7,037 км²
Өндөр 4 м
Хүн ам  
 - Нийт (2007) 18,450,000
 - Нягтрал 2,621.9/км²
Цагийн бүс UTC+8
Шуудангийн хаяг 200000 – 202100
Утасны код 21
Цахим сүлжээ: www.shanghai.gov.cn

Шанхай (хя. 上海) нь Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотын нэг ба 2010 оны тооллогоор 23 сая хүнтэй байна. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг, Жианьсу, Жезян мужуудтай баруун талдаа хил залгана.

Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан боловч 19-р зуунаас байр суурьтай болжээ. Үүний учир нь Шанхайн боомтын ашигтай байрлал болон 1842 оны Нанкины гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг байсанд оршино. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байв. Гэвч 1949 онд Коммунистууд засгийн эрхэнд гарснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг нь гэнэт зогсчээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.

Шанхай нь өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.

Шанхай нь Экспо-2010 үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд үүнд маш их ач холбогдол өгч, хотоо хөгжүүлж байгаа болно.

[засварлах] Нэр

Шанхай гэдэг нь "Тэнгисийн мандал дээр" гэх утгатай 上 ("дээрх"), 海 ("тэнгис") хоёр ханз үсгийн нийлэмж юм. Энэ нэр нь Хөх мөрний бэлчирт хот байрладгаас үүдэн лав 11-р зууны Сүн улсын үед дэлгэр хэрэглэгддэг байжээ. Хятадын түүхчид энэ нэр нь Тан улсын үеэс хэрэглэгдсэн гэж таамагладаг. Англи хэлээрх "Дорнын Парис" гэх утгатай хоч нэр мөн бий.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Шанхай - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр