Шаравын Шагдар

Шаравын Шагдар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбагш

Шаравын Шагдар - БНМАУ-ын Ардын Багш.

Улаанбаатар хотод 1951 онд Багшийн сургууль, 1957 онд Улсын Багшийн институтыг дүүргэж,
1951-1954 онд ерөнхий боловсролын дунд сургульд, 1957-1961 онд Багшийн сургуульд багшилж, 1961-1991 онд Гэгээрэл (тухайн үеийн нэрээр)-ийн яаманд байцаагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, СХУХ-нд арга зүйч, салбарын эрхлэгч, захирлаар ажиллажээ. Энэ хугацаанд бүх аймаг, бараг бүх сумын сургууль, цэцэрлэгийн ажил шалгаж, 1961 оноос газар зүйн багш нарын, 1974 оноос улсын хэмжээний бүх багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг хариуцаж ажилласан байна.

1991-1997 онд УБДС-д багш, тэнхмийн эрхлэгчээр, 1997 оноос Газарчин дээд сургуульд захирал, зөвлөх багшаар ажиллажээ.

Сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгож газар зүйн дээд боловсролтой багш мэргэжилтэн бэлтгэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш билээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

нэг сэдэвт зохиол, сурах бичиг 15, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, мэдээ 400 шахмыг бичжээ.

Эрдмийн цол зэрэг[засварлах | кодоор засварлах]

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • БНМАУ-ын Гавьяат Багш /2000-01-27. №10/,
  • БНМАУ-ын Ардын Багш /2006-01-26. №14/,
  • “Алтан гадас” одон /1994/,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль /1981/, болон бусад ойн хүндэт медалиудаар шагнагджээ.