Шаргалжуут

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Улаанбаатар хотоос 650 км , Баянхонгор аймгаас 60 км -н зайд Хангайн нурууны өвөрт , далайн түвшнээс дээш 2150 м орчим өргөгдсөн Шаргалжуутын голын эрэг дээр байрлах Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан .

2006 оны байдлаар 1,444 оршин суугчтай, Баянхонгор аймагтаа 2-т орох томоохон суурин болно[1].

Шаргалжуутын +96°C хүртэл температуртай, хүхэрт халуун рашаанд орох гэсэн жуулчид олноор зочилдог[2].

40-96 градус 300 гаруй булагтай, 10 га талбайг хамран урсдаг Монголын хамгийн том рашаан орд юм. Шаргалжуутын рашааныг анх 7-р зуунд Хиргисүүд өвчин эмгэгээ анагаан илааршуулахад хэрэглэж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.[баримт хэрэгтэй] Үүнээс хойш 17-р зуунд Ламын Гэгээн зэрэг Монголын ихэс дээдсүүд Энэтхэгээс эрдмийн хүн урьж авчиран 3 даян хийж судлан эмчилгээний боть гаргаж анх системтэйгээр эмчилгээ үйлчилгээнд ашиглаж ирсэн. 1954 онд Нэгдэл дундын амралт нэртэйгээр сувилал үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 63 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Hot springs' cabin
Hot springs' cabin

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Баянхонгор аймгийн статистик үзүүлэлтүүд: 2006 он[permanent dead link]
  2. "Баянхонгор аймгийн албан ёсны сайт". Archived from the original on 2008-11-03. Retrieved 2009-06-09.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]