Шарынгол сум
Шарынгол нь Дархан-Уул аймгийн сум юм.
| Дархан-Уул | |
|---|---|
| Хонгор сум | Орхон сум | Шарынгол сум Аймгийн төв: Дархан |
|
Шарын голын нүүрсний уурхай анх 1965 онд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон. Авто болон төмөр замын тээвэр хосолсон ашиглалтын системээр 8-15 хэмийн налуу уналт бүхий 25-30 метрийн зузаантай нүүрсний нэг давхрагыг ашигладаг. Нүүрсний гол хэрэглэгч нь Дархан-Уул, Орхон аймгуудын дулааны цахилгаан станцууд болон энэ бүс нутгийн аж ахуйн газрууд юм. Уг орд нь Б-3 маркын өндөр чанартай нүүрстэй тул эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.
Нүүрсний чанарын үзүүлэлтүүд нь:
бутармаг 0-50 50-300 0-300 Илчлэг, ккал/кг 4000 3600 3900 үнслэг, % 20 25 24 чийглэг, % 18 18 18 Хүхэрлэг, % 0.6 0.6 0.6 Дэгдэмхий, % 45 45 45
Ус шүүрүүлэлтийг гүний уурхайн аргаар явуулдаг бөгөөд уурхай нүүрсний давхрагын уналын дагуу жилээс жилд гүнзгийрсээр хамгийн гүн хэсгээрээ 200 метрээс давж, сүүлийн жилүүдэд хөрс хуулалтын хэмжээ ихэссэнтэй уялдан дээд талын хөрсний зарим мөрөгцгийн ажлыг зогсоон хаалтын горимд шилжээд байгаа.
Тус уурхай 1995 онд төрийн өмч давамгайлсан, 2003 онд 100 % хувьчлагдснаар хувийн компани болон зохион байгуулагдсан.
Шарын голын уурхай нь үйлдвэрлэл, технологи, боловсон хүчин сургаж бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон арвин их туршлага хуримтлуулсан уурхай юм.
©2010-2011 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК