Шар айраг
Шар айраг нь дэлхий дээрх эртний, мөн хамгийн өргөн хэрэглэгддэг согтууруулах ундны нэг төрөл юм. Гол төлөв арвайг хөрөнгөөр исгэж хийнэ. Мөн улаан буудай, эрдэнэ шиш, тутрага гэх мэт өргөн хэрэглэгдэж байна. Ихэнх шар айрагны найрлагад зөрөг цэцэг орох ба энэ нь амт үнэр, охь нэмэхээс гадна хадгалалтад сайн нөлөөтэй. Шар айраг нь голдуу 4-6% (100мл-т 4-6мл) спирт агуулах ба сүүлийн үед 1%-с доош (жолоо барихад нөлөөлөхгүй) болон 20%-с илүү спирттэй хатуу төрлүүд байна.
Түүх [засварлах]
Шар айраг нь эртний түүхтэй ба Месопотамийн Шумерчууд анх хийсэн гэж үздэг. Дашрамд дурдахад тэд бас дарс хийх аргыг анх олжээ. МЭӨ 3000 оны үед шар айраг хийх арга Эртний Египет улсад нэвтэрсэн болно. Энэхүү арга нь: арвайн соёолжийг хатаагаад нунтаглаж, түүнээ усаар зууран нэг төрлийн талх бариад галд болгоно. Түүнийгээ усанд дэвтээж орхин исгэж, спирт нэрж гаргах ажээ. Шар айраг нь өдөр тутам хоол хүнстэй цуг өргөнөөр хэрэглэгдэх болсон ба Эртний Египетийн Папирус бичигт хааны бунхан барих ажилчдын хүнсэнд шар айраг түгээж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Барьж болгоод, хатаасан талхыг усанд дэвтээх энэ сэдэл нь Европын шөлний эх үүсэл болсон гэгддэг.
Холбоотой утга [засварлах]
Гадны холбоос [засварлах]
| Commons: Шар айраг - зураг, дуу, бусад юмс |
| Wiktionary: Шар айраг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |