Швейцари

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Швейцарь-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Confoederatio Helvetica (Латин)
Schweizerische Eidgenossenschaft
(Герман)
Confédération suisse
(Франц)
Confederazione Svizzera
(Итали)
Confederaziun svizra
(Руманш)
Швейцарийн Холбооны Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Unus pro omnibus, omnes pro uno (Латин) (уламжлалт)
(Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө)
Төрийн дуулал
Schweizerpsalm
(Швейцарийн магтуу)
Байршил
Нийслэл Берн
Албан ёсны хэл(нүүд) Герман хэл Франц хэл, Итали хэл, Руманш хэл
Засаглал Шууд ардчилал
Холбооны бүгд найрамдах парламентийн засаглалтай улс
- Холбооны зөвлөх Паскаль Кушпен (Ерөнхийлөгч)
Ханс-Рудольф Мерц (Дэд ерөнхийлөгч)
Мориц Лойенбергер
Самуэль Шмид
Мишлин Кальми-Ре
Дорис Лойтхард
Эвелина Видмер-Шлумпф
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Байгуулагдсан огноо 1291 оны 8 сарын 1
- де факто 1499 оны 9 сарын 22
- Хүлээн зөвшөөрөгдсөн 1648 оны 10 сарын 24
- Сэргээн байгуулагдсан 1815 оны 8 сарын 7
- Холбооны улс болсон 1848 оны 9 сарын 12
Газар нутаг
- Нийт 41,285 км² (135-д)
- Ус (%) 4.2
Хүн ам
- 2007 оны тооцоо 7,591,400 (95-д)
- 2000 оны тооллого 7,288,010
- Нягтшил 181.4/км² (61-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $296.2 тэрбум (38-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $38,706 (6-д)
ХХИ (2007 он) 0.955 (7-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Швейцари франк (CHF)
Цагийн бүс UTC+1
- Зун UTC+2
Улсын домэйн нэр .ch
Утасны код +41

Швейцари улс (Герман хэл: Schweiz, Франц хэл: Suisse, Итали хэл: Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (Латин хэл: Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.

Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв оффис байрладаг.

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Confoederatio Helvetica - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр