Шейн Баттье

Шейн Кортни Баттье (Англи: Shane Courtney Battier, 1978 оны есдүгээр сарын 9-нд Мичиган мужийн Детройт хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд сүүлд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт жижиг довтлогчоор тоглож байлаа. АНУ-ын шигшээн гишүүн.

Тэр бага сургууль болон их сургуульд байхаасаа сагсан бөмбөгийн спортоор олон тооны шагналууд хүртэж байв. Хожим тус сургуулиуд Баттьегийн өмсгөлийн дугаарыг мөнхөлсөн байдаг.

2001 оны драфтаар №6 сонголтоор Ванкувер Гриззлис буюу одоогийн Мемфис Гриззлис багт элсэж байлаа. Мемфис болон Хьюстон Рокетс багуудад тав таван жил тоглоод одоогийн баг Майами Хитэд 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн юм.[1]

Баттье 2012-2013 оны улиралд Хит 27 дараалсан ялалт байгуулж, хоёрт эрэмбэлэгдэх (1971-1972 оны улиралд Лейкерсийн байгуулсан 33 дараалсан ялалтын ард) НБА-гийн түүхэн амжилтын гэрч болж байлаа. Тэр чухал тоглолтуудад холын зайнаас удаа дараа амжилттай шидэлт гүйцэтгэн шинэ амжилтуудын эзэн болж байлаа.

Баттье 2013-2014 оны улирал дуусгаад[2] тоглогчийн замналаа өндөрлүүлжээ.[3]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "HEAT Signs Shane Battier". NBA.com. Turner Sports Interactive, Inc. December 9, 2011. Retrieved June 21, 2013.
  2. Shane Battier Will Retire After This Season Barring an 'Act of God'
  3. Shane Battier Officially Retires from NBA After 13-Year Career

Холбоос[засварлах | кодоор засварлах]