Шей Гивен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шей Гивен
Shay Given2.JPG
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Шеймус Жонн Жэймс Гивен[1]
Өндөр 6 ft 0 in (1.83 м)
Байрлал Хаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн баг АнглиМанчестер Сити
Дугаар 1
Өсвөрийн баг
1991–1994 ШотландСелтик
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1994–1997 АнглиБлэкберн Роверс 2 (0)
1995 АнглиСуиндон Таун (зээллэг) 5 (0)
1996 АнглиСандерленд (зээллэг) 17 (0)
1997–2009 АнглиНьюкасл Юнайтед 354 (0)
2009– АнглиМанчестер Сити 50 (0)
Шигшээ баг
1996– Ирландын Бүгд Найрамдах УлсИрланд 106 (0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 20:05, 2010 оны 4 сары 24 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 17:20, 2010 оны 3 сарын 28 (UTC+1)


Шеймус Жон Жэймс "Шей" Гивен (англ. Séamus John James "Shay" Given, 1976 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн) буюу Шей Гивен (англ. Shay Given) нь Ирландын хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити болон Ирландын шигшээ багт хаалгачаар тоглодог билээ. Шотландын Селтик багийн өсвөрийн багт бэлтгэгдсэн Гивен 1994 оноос Английн Блэкберн Роверс багт албан ёсоор ирж бараг гараанд гараагүй гэхэд болно. Энэ хооронд Суиндон Таун болон Сандерленд багуудад зээллэгээр тоглож, 1995–96 оны улиралд «Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизэд» түрүүлсэн анхны томоохон шагнал нь байсан юм.

Тэрээр 1997 онд Ньюкасл Юнайтед багтай гэрээ байгуулан үндсэн гарааны тоглогч болж, түүнээс хойш 12 улирлыг энэ багт өнгөрүүлэхдээ 1998 болон 1999 оны АХХ-ны цомд аман хүзүүдэж, 2001-02 болон 2005-06 оны улирлын «Премьер лигийн Оны багийн бүрэлдэхүүнд» нэрлэгдэж, нийтдээ 354 тоглолтонд оролцсон амжилтыг үзүүлж байв. Энэ багт Аваргуудын Лиг болон «УЕФА-гийн цом» зэрэг Европын томоохон тэмцээнүүдэд оролцоод авсан бөгөөд 2009 оны хоёрдугаар сарын 1-нд Манчестер Сити багт 5.9 сая фунт стерлингийн үнэтэй гэрээ байгуулан шилжсэн түүхтэй.

Тэрээр Ирланд багийн 1996 оноос хойшхи бүхий л тоглолтуудад оролцож байсан бөгөөд Дэлхийн цомын болон Европын АШТ-ий тэмцээнүүдийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 2002 оны ДАШТ-д шигшээ багийнхныхаа хамтаар хасагдах шатны тоглолт хүртэл тоглож байв. Гивен шигшээ багийн түүхэнд хамгийн олон гараа хийсэн тоглогчдын хоёрдугаарт бичигддэг.

«Ньюкасл Юнайтед» багийн өмсгөлтэй Гивен.

Үзүүлэлтүүд[засварлах]

Клуб[2][засварлах]

2010 оны гуравдугаар сарын 24-ний байдлаар.
Баг Лиг Цом Лигийн цом Тив Бүгд
Улирал Баг Лиг Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Шотланд Лиг Шотландын цом Шотландын Лигийн цом Европ Бүгд
1993–94 Celtic Шотландын Премьер лиг 0 0 0 0 0 0 0 0 0 0
Англи Лиг АХХ-ны цом Лигийн цом Европ Бүгд
1994–95 Блэкберн Роверс Премьер лиг 0 0 0 0 1 0 0 0 1 0
1995–96 Суиндон Таун Хоёрдугаар дивиз 5 0 0 0 0 0 0 0 5 0
1995–96 Сандерленд Нэгдүгээр дивиз 17 0 0 0 0 0 0 0 17 0
1996–97 Блэкберн Роверс Премьер лиг 2 0 0 0 0 0 0 0 2 0
1997–98 Ньюкасл Юнайтед 24 0 4 0 0 0 6 0 34 0
1998–99 31 0 6 0 2 0 1 0 40 0
1999–2000 14 0 2 0 1 0 0 0 17 0
2000–01 34 0 0 0 1 0 0 0 35 0
2001–02 38 0 5 0 1 0 6 0 50 0
2002–03 38 0 1 0 0 0 12 0 51 0
2003–04 38 0 2 0 0 0 13 0 53 0
2004–05 36 0 3 0 1 0 12 0 52 0
2005–06 38 0 4 0 2 0 3 0 47 0
2006–07 22 0 2 0 1 0 8 0 33 0
2007–08 19 0 3 0 2 0 0 0 24 0
2008–09 22 0 2 0 2 0 0 0 26 0
Манчестер Сит 15 0 0 0 0 0 6 0 21 0
2009–10 30 0 3 0 6 0 0 0 39 0
2010-11 0 0 0 0 0 0 0 0 0 0
Бүгд Шотланд 0 0 0 0 0 0 0 0 0 0
Англи 423 0 37 0 20 0 67 0 547 0
Нийт 423 0 37 0 20 0 67 0 547 0

Шигшээ баг[засварлах]

[3]

Ирландын шигшээ баг
Огноо Гараа Гоол
1996 8 0
1997 6 0
1998 6 0
1999 3 0
2000 3 0
2001 10 0
2002 11 0
2003 8 0
2004 11 0
2005 8 0
2006 4 0
2007 7 0
2008 6 0
2009 11 0
2010
Бүгд 102 0

Шагналууд[засварлах]

Сандерленд
  • Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз: 1995–96[4]
Ньюкасл Юнайтед

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946-2005. Queen Anne Press. ISBN 1852916656. 
  2. "Shay Given Career Stats", Soccerbase, 29 December 2009. 29 December 2009-нд авсан. 
  3. Player - Given, Shay National Football Teams
  4. "Shay Given Biography", Sports Illustrated. 22 December 2008-нд авсан. 

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Шей Гивен» зургийн цомог