Шерешевский - Тернерийн хам шинж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шерешевский - Тернерийн хам шинж гэдэг нь төрөлхийн бүтцийн эмгэг өөрчлөлтөөс хамаарсан өндгөвчний ажилгааны дутагдлын улмаас охидод бэлгийн бойжилтын шинжүүд илрэхгүй өндгөвчний анхдагч дутагдал юм.

Давтамж: 10000-д нэг

Шалтгаан: Хромсомын эмгэг (Кариотип 45ХО)

Эмнэлзүйн шинжүүд[засварлах]

  • Намхан нуруутай
  • Богино хүзүүтэй арьсан нуруутай
  • Эрүү жижиг, тагнаа гүнзгий
  • Чих дор байрлалтай
  • Мэнгэ, толбо ихтэй
  • Өндгөвч, умайн хөгжил гүйцээгүй, жижиг
  • Бэлгийн хоёрдогч шинж илэрсэн нь мэдэгдэхгүй
  • Биений юмгүйдэл
  • Зарим эрхтний төрөлхийн гаж хөгжил (Нэг бөөр, шээлүүрийн нарийс, сэтгэцийн доголдол, зүрх-судасны талаас хавхлагийн гажиг гэх мэт)