Шерлок Холмс (кино)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шерлок Холмс
Театрын зурагт хуудас
Найруулагч: Гай Ричи
Продюсер: Жоэл Силвер
Лайонел Уигрэм
Сюзан Дауни
Дэн Лин
Зохиол: Майкл Роберт Жонсон
Энтони Пекхэм
Саймон Кинберг
Дүрүүдэд: Роберт Дауни
Жүүд Лоу
Рэйчел Макадамс
Марк Стронг
Хөгжмийн
зохиолч:
Ханс Циммер
Зураглаач: Филипп Руссело
Эвлүүлэгч: Жэймс Эрберт
Студи: Silver Pictures
Village Roadshow Pictures
Компани Уорнер Бразерс
Нээлт: 2009 оны 12 сары 24, 25-нд АНУ
12 сарын 26-нд НВУ
Хугацаа: 128 мин
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Нэгдсэн Вант Улс
Хэл: Англи
Төсөв: $90 сая[1]
Орлого: $524,028,679[2]
Дараагийн анги: Шерлок Холмс: Бүрэнхийн тоглоом

Шерлок Холмс (англ. Sherlock Holmes) нь 2009 оны тулаант/нууцлагаар дүүрэн үйл явдал бүхий кино бөгөөд Артур Конан Дойлын ижил нэрт зохиолоос сэдэвлэгджээ. Тус киног Гай Ричи найруулж, Жоэл Силвер, Лайонел Уигрэм, Сюзан Дауни болон Дэн Лин нар продюсерлэсэн бөгөөд гол дүрийн баатрууд болох Шерлок Холмст Роберт Дауни, эмч Жон Уотсонд Жүүд Лоу нар уран чадварлагаар тоглосон юм. Кинонд Холмсийн хуучны өстөн, амраг Ирэн Адлер оньсого мэт тайлагдашгүй гэмт хэргийн сэжүүр болж, Марк Стронгийн дүрийг нь бүтээсэн хорон санаат ховсдогч Лорд Блэквүүдийн дэлхийг өөрийн эрхшээлд оруулах гэсэн булхай явдлыг таслан зогсоож буйг харуулдаг.

Киноны зураг авалт 2008 оны аравдугаар сард Англид эхэлсэн бөгөөд зураг авалтын туршид Кент хотын усан онгоцны үйлдвэрт Дауни гэмтэл авч байжээ.[3] 2009 оны арванхоёрдугаар сарын 24, 25-нд Америкийн Нэгдсэн Улсад, арванхоёрдугаар сарын 26-нд Нэгдсэн Вант улс, Ирланд болон далайн орнуудад нээлтээ хийж байсан ба улмаар Оскарын шагналд Шилдэг киноны хөгжим болон Шилдэг нүүр хувиргалт гэх хоёр төрлөөр нэр дэвшиж Дээшээ болон Аватар зэрэгт ялагдаж байв.

Үргэлжлэл Шерлок Холмс: Бүрэнхийн тоглоом кино нь 2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийх юм.


Эшлэл[засварлах]

  1. Fritz, Ben (28 December 2009). Holiday box-office take is highest in recent history. Los Angeles Times. Tribune Company. 2010-01-31-д хандсан. “Warner Bros.' new version of the British detective, portrayed by Robert Downey Jr., had a very good start given its $90-million production budget.”
  2. Sherlock Holmes (2009). Box Office Mojo. Internet Movie Database. 2010-07-27-д хандсан.
  3. Gauvin, Yvon. "New Brunswick actor knocks down star", Times & Transcript, Brunswick News, January 5, 2009. 2010-01-31-нд авсан. 

Холбоос[засварлах]

Загвар:Гай Ричи Загвар:Шерлок Холмс