Шер Али Хан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эмир Шер Али Хан. 1869 он.

Шер Али Хан (1825–1879 оны 2 сарын 21) нь 1863-1866, мөн 1868-1879 он хүртэл төр барьсан, Афганистаны эмир юм. Тэрээр Афганистаны Баракзайн династиг үүсгэсэн Дост Мухаммед Ханы 3 дахь хүү байв.

Тэрээр эцгээ нас барахад хаан ширээг нь залгамжилсан боловч удалгүй ах Мухаммед Афзал Хан нь түүнийг зайлуулж, өөрөө эмир болжээ. Хаан ширээний төлөө тэмцэл эцэстээ Шер Алигийн ялалтаар дуусч, тэрээр 1868 онд буцаж эмирийн суудалд суув. Түүний засаглалын жилүүдэд Афганистан нь Их Британи болон Орос улсуудын зөрчилдөөний талбар болж, аль аль нь нөлөөгөө Афганистанд тогтоохыг хичээж байсан бөгөөд Афганистан улс уг зөрчилдөөнд төвийг сахиж байлаа. Гэвч байдал хурцадсаар 1878 онд Англи-Афганы хоёрдугаар дайн гарав. Британийн хүч Кабулд орж ирэхэд Шер Али Хан нийслэлээ орхин, Орос улс руу дүрвэжээ. Тэрээр хаан ширээгээ өөрийн хүү Мухаммед Якуб Ханaд үлдээгээд Мазар-е Шарифт нас барсан[1] юм.

Эшлэл[засварлах]

Гадаад холбоосууд[засварлах]

Агуулахад байгаа «Шер Али Хан» зургийн цомог
Өмнөх
Дост Мухаммед Хан
Афганистаны эмир
1863-1866
Дараах
Мухаммед Афзал Хан
Өмнөх
Мухаммед Афзал Хан
Афганистаны эмир
1867-1879
Дараах
Мухаммед Якуб Хан