Шивээговь сум

Шивээговь сум
ᠰᠢᠪᠡᠭᠡᠩᠭ᠋ᠣᠪᠢᠰᠤᠮᠤ
Нутгийн удирдлагын ордон
Нутгийн удирдлагын ордон
Flag of Шивээговь сум
УлсМонгол
АймагГовьсүмбэр аймаг
Газар нутаг
  Нийт857.55 км2 (331.10 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,709
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтshiveegovi.gs.gov.mn

Шивээговь сумМонгол улсын Говьсүмбэр аймгийн харъяат сум.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу одоогийн тус сумын төв байгаа нутаг дэвсгэрт байрлаж байсан цэргийн анги эх орондоо буцах болсонтой холбогдуулан Түлш, Эрчим хүч, Геологи Уул уурхайн үйлдвэрийн яам, Дорноговь аймгийн АДХГ Захиргааны хамтарсан улсын комисс Зөвлөлтийн цэргийн ангиас үлдэж байгаа барилга, объектыг 1989 оны 6, 7 сард хүлээж авсан юм. Уг асуудлын хүрээнд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчидийн 1989 оны 8-р сарын 8-ны өдрийн 127-р зарлигаар тус хотхоныг Дорноговь аймгийн харъяанд Шивээговь хороо болгон Засаг захиргааны анхны нэгж байгуулснаар сумын тулгын чулуу тавигдсан.

Улсын Бага Хурлын 1991 оны 6-р сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Чойр хот байгуулах шийдвэр гарснаар Шивээговь хороо улсын зэрэглэлтэй Чойр хотын бүрэлдэхүүнд багтсан юм. Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр (хуучин Сүмбэр сум) 1994 оны 8 дугаар сард Говьсүмбэр аймаг байгуулагдаж Шивээговь хороог сум болгон өөрчилсөн байна.

Газар нутаг[засварлах | кодоор засварлах]

Шивээговь сумын газрын зураг

Тус сум 86000 гаруй га газар нутагтай. Зүүн, зүүн урд, урд талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан сум, баруун талаараа Дундговь аймгийн Баянжаргалан сум, хойд, зүүн талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумтай хил залгадаг. Улаанбаатар хотоос 275 км, Говьсүмбэр аймгийн төвөөс 35 км зайтай байрлаж байна. Нутгийн байгалийн бүтэц нь дов толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог бөгөөд нутгийн хувьд ерөөнхийдөө талархаг, дов толгодтой, хамгийн өндөр цэг болох Өехийн цагаан өндөр далайн түвшнээс дээш 1272 метр, зүүн Умайн овоо далайн түвшнээс дээш 1303.2 метр өргөгдсөн өндөрлөгүүд байгаагаас гадна Сэвхүүл, Хувын Улаан нуур, Хүрэн дух зэрэг баруун хойноосоо зүүн урагшаа сунаж тогтсон хөндийнүүдэд хамгийн нам цэгүүд байрладаг. Эдгээр цэгүүд нь дунджаар далайн түвшнээс дээш 1172.3 км-т өргөгдсөн байна. Хөрсний бүтэц нь хээрийн хүрэн болон хүрэн цайвар шаварлаг хөрстэй.

Аж үйлдвэрлэл[засварлах | кодоор засварлах]

Шивээ Овоо ХК

ЭХГУУҮЯ-ны сайдын 1989 оны 5-р сарын 24-ны өдрийн 134 дүгээр тушаалаар "Хамгаалалт, ашиглалтын түр захиргаа" нэртэйгээр анх байгуулагдаж уурхайн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд жилдээ 500000 тонн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай уурхай байхаар анхны зураг төсөл батлагдаж улмаар уурхайн амыг 1990 оны 7-р сарын 31-ны өдөр анх удаа Монгол инженерүүдийн гараар нээжээ. Энэ өдрөөс эхлэн 1 жил 5 сарын дараа 770000 шоометр хөрс хуулж, 1991 оны 12 сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлож, 1993 оноос төслийн анхны хүчин чадлаа эзэмшсэн юм. Монгол Улсын Засгийн газраас тус уурхайг хувьчлах шийдвэр гаргасны дагуу 1995 оны 9-р сарын 22-ны өдөр "Шивээ Овоо" Хувьцаат компанийг байгуулав. Япон улсын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэх техникийн шинэчлэл 1998 оны 9-р сарын 15-ны өдөр эхний ээлжийн машин тоног төхөөрөмжийг хүлээн авснаар эхэлж, 2004 оны сүүлчээр төслийн ажил дуусч жилдээ 4.6 сая шоометр хөрс хуулж, 2 сая тонн нүүрс олборлож борлуулах боломж бүрдсэнээр хүчин чадал нь анхныхаасаа 4 дахин нэмэгдсэн юм. Төсөл хэрэгжсэнээр тус уурхай 1 сая дахь тонн нүүрсээ 2004 оны 9-р сарын 11-ний өдөр гаргасан тэмдэглэлт үйл явдал болсон бөгөөд үүнээс хойш 2004-2006 онуудад 1.3 сая тонн хүртэл нүүрс олборлон борлуулж байна. Тус компани 1990 он буву уурхайн ам гаргаснаас хойших хугацаанд 27.2 сая шоометр хөрс хуулж, нийт 9.75 сая тонн нүүрс олборлон 35.2 сая шоомерт уулын цул гаргажээ.

Шивээговь сумын төвийн дэлгэмэл зураг 2013 он