Шивээ Овоо

Шивээ-Овоо ХК
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани (Монголын хөрөнгийн бирж: [1])
Үүсгэн байгуулагдсан1990 он
Төв байрГовьсүмбэр аймгийн Шивээговь сум, Монгол улс
Удирдах хүмүүсЦ.Энхтүвшин (Гүйцэтгэх захирал)
Нийт хөрөнгө ₮ 140 тэрбум (2018 он)
Ажилчид 582 (2018 он)
Салбар компаниШивээ Сервис ХХК
Цахим хуудасwww.shivee-ovoo.mn

Шивээ-Овоо ХК нь 1990 онд байгуулагдсан. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байршилтай стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн хүрэн чулуун нүүрсний уурхайгаас нүүрс олборлодог. Монгол улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51.0%-ийг хангадаг ба "ДЦС-3", Амгалан дулааны станц, Бор-Өндөр УБҮ, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, Сэлэнгэ зэрэг цахилгаан, дулааны станцуудад нүүрсээ нийлүүлдэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1990 онд Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ. 1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон байдаг. ЭХГУУҮЯ-ны сайдын 1989 оны 5-р сарын 24-ны өдрийн 134 дүгээр тушаалаар "Хамгаалалт, ашиглалтын түр захиргаа" нэртэйгээр анх байгуулагдаж уурхайн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд жилдээ 500000 тонн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай уурхай байхаар анхны зураг төсөл батлагдаж улмаар уурхайн амыг 1990 оны 7-р сарын 31-ны өдөр анх удаа Монгол инженерүүдийн гараар нээжээ. Энэ өдрөөс эхлэн 1 жил 5 сарын дараа 770000 шоометр хөрс хуулж, 1991 оны 12 сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлож, 1993 оноос төслийн анхны хүчин чадлаа эзэмшсэн юм. Монгол Улсын Засгийн газраас тус уурхайг хувьчлах шийдвэр гаргасны дагуу 1995 оны 9-р сарын 22-ны өдөр "Шивээ Овоо" Хувьцаат компанийг байгуулав.

Шивээ Овоо уурхай