Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Шинжян-Уйгарын Өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том бүс нутаг юм. газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, Нийслэл Урумчи хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладак муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн Өөртөө Засах Орон, Ганьсу, Цинхай мужтай хиллэнэ.
Агуулга |
[Засварлах] Шинжаан-Уйгарын түүх
Түүхэндээ Ази-Европыг холбосон торгоны их зам дайран өнгөрсөн Хятадын Их цагаан хэрмээс хойш нутаглах нүүдэлчин улс үндэстэн болох Хүннү, Түрэг, Уйгар, Кидань болон Монголын эзэнт гүрэний буюу Цагаадайн удмын улс болох Моголистаны эзэмшил зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан гэж задарсны хожим нь Зүүн Туркестан хэмээх Исламын шашинт улсын нийслэл нь Кашгарт төвлөрч байсныг 17-р зууны үед Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт нэгтгэн авчээ. Нэрийн түүхэн утга нь Манж хэлээр Шинь эсвэл Синь нь Шинэ гэсэн утга, Зянь нь хятад хэлээр хязгаар (Манж хэл нь Алтайн язгуурын хэл тул нилээд олон үгс нь Монгол үгтэй төстэй юм. Гэхдээ энэ нь Манж, Монгол 2 нэг үндэстэн гэсэн үг биш), муж буюу Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны -р он буюу 1750-1755 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийджээ. Чингэхдээ 1 саяар тоологдож байсан тус хаант улсын хүн амыг толгой дараалан хүйс тэмтэрч дэлхийн түүхэнд томоохонд тооцогдох геноцид үйлдсэн юм.
[Засварлах] Эртний үе
[Засварлах] Оршин тогтнож байсан улс гүрнүүд
[Засварлах] Манж Чин улсад эзлэгдсэн нь
[Засварлах] Чин улсын дараахи үе
[Засварлах] Дэлхийн улс гүрнүүдийн геополитикийн тоглоомын талбар болсон нь
[Засварлах] БНХАУ-ын бүрэлдхүүнд багтах болсон нь
[Засварлах] Соёлын хувьсгалын солиоролд өртсөн нь
[Засварлах] Цөмийн туршилтийн талбар болсон нь
Хятад улс 1960-аад оны сүүлчээр Шинжааны Лоб нуурын орчимд өөрийнхөө цөмийн туршилтаа хийх болсон.