Шинэ Монгол Ерөнхий Боловсролын сургууль

Шинэ Монгол Ерөнхий Боловсролын сургууль
Ерөнхий мэдээлэл
УриаШинэ Монгол
Шилдэг боловсрол
Байгуулагдсан он2000
Үүсгэн байгуулагчЖ.Галбадрах
ЗахиралА.Лхагвадорж
Цахим хуудас

"Шинэ Монгол" Ерөнхий Боловсролын сургууль (ШМЕБС) нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших сургууль юм. Анх 2000 оны 10-р сарын 5-нд Японы хөрөнгө оруулалтаар байгуулагдан, Монголын анхны 3 жилийн сургалттай ахлах сургуулиар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө бага, дунд, ахлах сургууль болон техник инженерийн коллеж, технологийн дээд сургууль бүхий "Эрдмийн хүрээлэн" болж өргөжсөн.

Танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Түүхэн товчоо[засварлах | кодоор засварлах]

1999 он. БАГАНА НЭГИЙН ХОЛБООНЫ АНХДУГААР ХУРАЛ

Сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрахын сургууль байгуулах хүсэл зоригийг дэмжин "Багана нэгийн холбоо" байгуулагдав.

Шинэ Монгол сургуулийн нээлт. (10.5.2000)

2000 он. СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЛЭВ.

Сургуулийн барилга барих компанитай гэрээ байгуулж, барилга баригдаж эхлэв. Мөн Японоос анхны контейнер ачигдав.

СУРГУУЛИЙН АНХНЫ НЭЭЛТ

Анх 8 багш, 5 ажилтан, 105 сурагчтайгаар сургуулийн анхны хичээлийн шинэ жилийн нээлт болов.

2001 он. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОЧЛОВ.

Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди сургуультай танилцав.

"АСА-АКУА" ТЭТГЭЛЭГ АНХ УДАА ГАРДУУЛАВ.

Анхны тэтгэлгийг сурагчдад олгов.

2002 он. ШИНЭ МОНГОЛ ДУГУЙЛАН БАЙГУУЛАГДАВ.

Сурагчдын санаачилгаар өнчин хүүхдийн асрах төв дээр "Шинэ Монгол"дугуйлан нээгдэв.

СУРАГЧ Б.БАТЗАЯА УЛСЫН ХИМИЙН ОЛИМПИАДААС АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ.

Сурагч Б.Батзаяа улсын химийн олимпиадаас анхны алтан медаль хүртлээ.

2003 он. АНХНЫ 3-Н ЖИЛИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВАВ.

Анхны 3-н жилийн ахлах сургууль төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

АСА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН ХЭЛНИЙ АНХНЫ ЗУНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛАВ.

АСА төслийн хүрээнд Япон хэлний анхны зуны сургалтыг зохион явуулав.

2004 он. АНХНЫ ТӨГСӨГЧ НАР ЯПОНЫГ ЗОРИВ.

Японы их дээд сургуульд суралцах анхны 6 сурагч тэтгэлгээ гардан авлаа.

ТОКИОГИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Токиогийн Олон Улсын Их Сургууль /ТОУИС/ -тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд тус их сургуулиас 4 багш 33 оюутан Монголд дадлага хийхээр ирэв.

2005 он. ДУНД СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДАВ.

"Шинэ Монгол" дунд сургууль байгуулагдаж 7,8-р ангид элсэлт авав. Мөн багш, сурагчдын дотуур байр ашиглалтад оров.

СУРГУУЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.

Сургууль байгуулагдсаны 5 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

ЯПОНД СУРАЛЦАГСДАД ТЭТГЭЛЭГ ОЛГУУЛАХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Японд суралцагсдад тэтгэлэг олгуулах талаар Олон Улсын "Мабучи", "Ясуда" сангуудтай шинээр гэрээ байгуулав.

2006 он. ТӨГСӨГЧ Н.МЭРГЭН АМЕРИКИЙН MIT-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВАВ.

Төгсөгч Н.Мэргэн Америкийн MIT-д тэтгэлгээр суралцах эрх авав.

СУРАГЧ Д.ХҮРЭЛТУЛГА ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ.

Сурагч Д.Хүрэлтулга Олон Улсын Физикийн олимпиадаас анхны хүрэл медаль хүртэв.

2007 он. ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДАД "УРАМ" ТЭТГЭЛГИЙГ ОЛГОЖ ЭХЛЭВ.

Дунд сургуулийн сурагчдад "Урам" тэтгэлгийг олгож эхлэв.

БАГШ Р.БАВУУДОРЖ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ ХҮРТЭВ.

Багш Р.Бавуудорж Монгол Улсын Гавьяат багш цол хүртэж, сургуулийн анхны гавьяат багш тодров.

2008 он. ОБЕРИН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Япон улсын Оберин их сургуультай холбоо тогтоож, жилд 2 төгсөгч үнэ төлбөргүй суралцуулахаар тохиров.

БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДАВ.

"Шинэ Монгол" бага сургууль нээлтээ хийж, гурван багш, 68 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2009 он. ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛОВ.

Сургуулийн хичээлийн байрны өргөтгөл болон М.Алтанцэцэгийн нэрэмжит “Кинран” номын сангийн нээлт болов.

БАГШ Б.ӨНӨРЖАРГАЛ УЛСЫН ХИМИЙН ОЛИМПИАДАД ТАСРАЛТГҮЙ 5 УДАА ТҮРҮҮЛЭВ.

Багш Б.Өнөржаргал улсын химийн олимпиадад тасралтгүй 5 удаа түрүүлэв.

2010 он. НАГОЯ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Нагоя Их сургуулийн дэд захирал Ватанабэ тэргүүтэй төлөөлөгчид айлчлан, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН ХӨШӨӨНИЙ СУУРЬ БОСГОВ.

Шинэ Монголын төгсөгч-ирээдүйн Нобелийн шагналтан, НҮБ-ийн ЕНБД, Монгол улсын төрийн тэргүүн болон дэлхийн аваргуудад зориулсан хөшөөний суурь босгов.

СУРГУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.

Сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр тэмдэглэв.

УРЛАГИЙН ИХ ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙВ.

282 хүний суудалтай урлагийн их танхим нээлтээ хийв.

2011 он. БАГШ Ш.АДИЛБИШ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ ХҮРТЭВ.

Багш Ш.Адилбиш Монгол улсын Гавьяат багш цолыг хүртэж, сургуулийн 2 дахь гавьяат багш болов.

ЯПОНЫ ЦУНАМИД НЭРВЭГДСЭН АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЭВ.

Японы цунамид нэрвэгдсэн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэн, 23 сая төгрөгийн хандив цуглуулав.

“УХААЛАГ ХҮҮХЭД” СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭВ.

Архангай аймгийн Тариат сумын сургууль, TV5 телевизтэй хамтран “Ухаалаг хүүхэд” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв.

2012 он. ХӨДӨЛМӨР ЗУСЛАН БАЙГУУЛАГДАВ.

Төв аймгийн Баянчандмань суманд сургуулийн хөдөлмөр зуслан байгуулагдав.

СУРГУУЛИЙН 2 ДАХЬ ҮЕИЙН ЗАХИРЛААР П.НАРАНБАЯР ТОМИЛОГДОВ.

Сургуулийн гүйцэтгэх захирлаар П.Наранбаяр багш уригдан ажиллав.

2013 он. ТӨГСӨГЧДИЙН “ШИНЭ МОНГОЛ-ИРЭЭДҮЙ” САН БАЙГУУЛАГДАВ.

Төгсөгчдийн санаачилсан “Шинэ Монгол-Ирээдүй” сан байгуулагдаж анхны тэтгэлгээр Д.Билгүүн Японы АВК сургуульд суралцахаар болов.

ЯПОН УЛСЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ АБЭ АКИЭ АЙЛЧЛАВ.

Япон улсын тэргүүн хатагтай Абэ Акиэ зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЭВ.

Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэв.

АКИТА ИХ СУРГУУЛЬ БОЛОН НАГОЯ СУРГУУЛИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Акита их сургууль болон Нагоя сургуулийн харьяа ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2014 он. ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгуулагдав. Эрдмийн хүрээлэнгийн барилга оны шилдэг барилга байгууламжаар шалгарав.

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭГИЙН ЭЭЖ АЙЛЧЛАВ.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёоко Абэ айлчлав.

ЯПОН ХЭЛНИЙ “ЮҮ ЛАНГУЭЖ” ХЭЛНИЙ ТӨВ НЭЭГДЭВ.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Лайсенс академитай хамтран Япон хэлний “Юү лангуэж” хэлний төв нээгдэв.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ШИНЭ МОНГОЛ ТЕХНИК ИНЖЕНЕРИЙН КОЛЛЕЖ БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол техник инженерийн коллеж байгуулагдан, анхны хичээлийн жилийн нээлтээ хийв.

2015 он

ШИНЭ МОНГОЛ АХЛАХ СУРГУУЛИЙГ БАЙГУУЛСАН ТҮҮХЭН ТӨСЛИЙН СҮҮЛЧИЙН ТӨГСӨЛТ/XIII ҮЕ/ ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ.

Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан түүхэн төслийн сүүлчийн төгсөлт/XIII үе/ эрдмийн баяраа тэмдэглэв.

СУРАГЧ О.МИШЭЭЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ.

Сурагч О.Мишээл олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртэж, математикийн төрлөөр олон улсын хэмжээнд алтан медаль хүртсэн анхны сурагч болов.

ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ СПОРТЫН БАГА ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАВ.

15 жилийн ой угтаж, төгсөгчдийн нэрэмжит спортын бага олимп 6 төрлөөр зохион байгуулав.

ШИНЭ МОНГОЛ – МАБҮЧИ ТЭТГЭЛГИЙН САН БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан байгуулагдан, дотоодын их дээд сургуулийн шилдэг 30 оюутанд анхны тэтгэлгээ гардуулав.

СУРГУУЛИЙН 15 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.

15 жилийн ойн баярын концерт, хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав. Тус хүлээн авалтад Япон улсаас 84 зочин ирж оролцов. Мөн “BidxShineMongol” арга хэмжээг төгсөгч нарын хамтаар зохион байгуулав.

КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙВ.

1-р үеийн төгсөгчид ивээн тэтгэсэн Карьер хөгжлийн төв нээлтээ хийв.

2016 он.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АНХНЫ 12 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ҮЕИЙНХЭН ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ.

Монголын боловсролын анхны 12 жилийн төгсөлт, Шинэ Монголын анхны “нэмэлт хөтөлбөргүй төгсөлт” буюу XV үеийнхэн төгсөлтийн баяраа тэмдэглэв.

СУРГУУЛИЙН ҮЗЭЛ САНААГ ЧУЛУУ ХӨШӨӨНД СИЙЛЖ МӨНХЛӨН, БАЙРЛУУЛАВ.

Сургууль байгуулагдсан цагаас хойш тогтсон соёл, уламжлалыг тэр хэвээр нь авч үлдэхийн тулд, удирдлагын баг болон Япон зөвлөхүүд хамтран хэдэн зуун өнгөрсөн ч үл өөрчлөгдөх Шинэ Монголын үзэл санааг хүндэтгэлийн чулуун дээр сийлэн мөнхөлөв.

БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, сургуулийн 1-р үеийн төгсөгч Э.Зулгэрэл, Д.Хишгээ нар хамтран, “Бяцхан Монгол” цэцэрлэг байгуулав.

ГОВЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуультай хамтран “Говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

2017 он. СУРАГЧ Л.ДӨЛГӨӨН АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ.

Сурагч Л.Дөлгөөн Азийн Физикийн XVIII олимпиадаас хүрэл медаль хүртэв.

ТОРГОН ХИЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ.

Дундговь аймгийн Хөвсгөл сумын Сулин хээрийн отрядад "Торгон хил” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

БАГШ Г.БААСАНЖАВ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ ХҮРТЭВ.

Багш Г.Баасанжав Монгол Улсын Гавьяат багш цол хүртэж, сургуулийн 3 дахь гавьяат багш болов.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ “МАНДАХ НАРАН” ОДОНГООР ШАГНУУЛАВ.

Сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Япон Улсын цог жавхлант эзэн хааны эрхэм дээд шагнал болох “Мандах наран” одонгоор шагнуулав.

2018 он. “АЧАРЪЯ ШИНЭ МОНГОЛ” АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭВ.

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн Энэтхэг улсын “Ачаръя" Институттэй хамтран “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төв байгуулав.

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "FIBA 3X3 - U18" САГСНЫ ТЭМЦЭЭНД 17-Р ҮЕИЙН ТӨГСӨГЧ Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ ОРОЛЦОВ.

Дэлхийн аварга шалгаруулах "FIBA 3x3 - U18" сагсны тэмцээнд 17-р үеийн төгсөгч Ө.Пэрэнлэйжамц оролцлоо.

ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛЬ АЛБАН ЁСООР БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол Харүмафүжи сургууль албан ёсоор байгуулагдав.

2019 он. НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НОЁРИ РЁОЖИ АЙЛЧЛАВ.

2001 оны химийн салбарын Нобелийн шагналтан Ноёри Рёожи сургуульд зочлов.

“ШИНЭ МОНГОЛ” ТӨГӨЛ БАЙГУУЛАВ.

“Шинэ Монгол” төгөл Богд уулын Төрхурахын аманд байгуулагдаж, 19-р үеийн багш сурагчид, сургуулийн захиргаа болон Эко клубийн сурагчдын хамт анхны 150 модыг тарив.

2020 он. 1-Р ҮЕИЙН ТӨГСӨГЧ Э.ЗУЛГЭРЭЛ 3 ДАХЬ ҮЕИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДОВ.

Сургуулийн захирал П.Наранбаяр өөрийн саналаар ажлаа өгч, 1-р үеийн төгсөгч, Бяцхан Монгол цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл 3 дахь үеийн захирлаар томилогдов.

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДАВ.

Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо байгуулагдав.

БАГА СУРГУУЛЬД ЭЛСЭН ОРСОН АНХНЫ 1-Р АНГИЙН ЭЛСЭГЧИД 12-Р АНГИА ТӨГСӨВ.

Шинэ Монгол бага сургуульд элсэн орсон анхны 1-р ангийн элсэгчид 12-р ангиа төгсөв.

19-Р ҮЕИЙН ТӨГСӨГЧ Э.НАМУУНГОО АНУ-ЫН ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХААР БОЛОВ.

19-р үеийн төгсөгч Э.Намуунгоо АНУ-ын Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болов.

СУРАГЧ О.МИШЭЭЛ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ.

Сурагч О.Мишээл Олон Улсын Математикийн 61-р олимпиадаас алтан медаль хүртэв.

СУРГУУЛИЙН 20 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.

20 жилийн ойн баярын концерт, хүндэтгэлийн хүлээн авалтыг ёслол төгөлдөр зохион байгуулав.





Одоо[засварлах | кодоор засварлах]

Шинэ Монгол сургууль.

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар:

"Шинэ Монгол" бүрэн дунд сургууль нь 1350 гаруй сурагч, 100 гаруй багш,27 ажилтан, бага, дунд, ахлах, ангитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"Техник Инженерийн коллеж" нь цахилгаан электрон техник, механик техникийн инженер, хими технекийн инженер, дэд бүтэц техникийн инженер гэсэн чиглэлүүдээр 100 гаруй оюутнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"Шинэ Монгол технологийн дээд сургууль" нь програм хангамж, химийн инженерчлэл,цахилгааны инженер, электроник, автоматжуулалт, механик инженер, хүрээлэн буй орчны инженерчлэл, барилгын инженер, нано-инженерчлэл, биотехнологи гэсэн чиглэлүүдээр 160 оюутнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдмийн хүрээлэнгийн барилга.

Сурах орчин[засварлах | кодоор засварлах]

Анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лаборатортайгаас гадна англи, япон хэлний 4 кабинет, бүрэн тохижуулсан технологийн кабинеттэй. 300 хүний суудалтай урлагийн заал, стандартын шаардлага хангасан спорт заал болон секц, дугуйлангийн зориулалттай 7 танхимтай.

Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай утасгүй интернэтэд холбогдсон компьютерийн иж бүрэн кабинет, сургуулийг хамарсан өндөр хурдны WiFi орчин, багш сурагчдын дотуур байр, 150 хүн хүлээн авах чадалтай цайны газартай.

Мөн хичээлийн анги кабинетээс гадна, урлагийн үйл ажиллагаа явуулах танхим, спортын үйл ажиллагаа явуулах заалуудтай. Тухайлбал:

Дунд ангийн сурагчдад зориулсан ном уншлагын танхим.
Кинран номын сан.
  • Урлагийн их танхим- Тус сургууль нь урлагийн их,бага гэсэн 2 танхимтай ба Их танхим нь 200 гаруй хүний суудалтай иж бүрэн тохижилттой бөгөөд бага танхим нь япон маягийн ёслол,арга хэмжээ зохион байгуулахад ашигладаг.
  • Кинран номын сан- Энэхүү номын сан нь уншлагын танхимаас гадна цахим хайлтын систем, видео хичээлийн танхим, бага сургуулийн сурагчдад зориулсан номын өргөө болон сурагчдын клубуудын хурлын өрөөнөөс бүрдэх бөгөөд 15000 номтой.
  • Фитнесийн өрөө- Фитнесийн өрөө нь дотроо фитнесийн гүйлтийн зам гэх мэт бүх төрлийн фитнесийн төхөөрөмжүүдтэй бөгөөд, спортын секцүүдэд ордог сурагчид чийрэгжүүлэх, бие халаалтын бэлтгэлээ хийдэг.
  • Заалууд- Тус сургууль нь 570м2 хэмжээтэй спорт заал болон мэргэжлийн бүжгийн заал, дугуйлан секцүүдэд зориулан тохижуулсан 7 танхимтай.
Шинэ Монгол сургуулийн урлагийн их танхим.
Сургуулийн химийн кабинет.

Шинэ Монгол соёл[засварлах | кодоор засварлах]

Сургууль дээр сурагчдын даган мөрдөх хэв журмыг Шинэ Монгол соёл гэх бөгөөд сурагчид сахин биелүүлэх үүрэг хүлээдэг.

Шинэ Монгол соёлд дараах 9 зүйл багтана:

  1. Мэндлэх хүндлэх
  2. Дүрэмт хувцас өмсөх
  3. Зөв хооллох, эрүүл мэндээ анхаарах
  4. Цаг баримтлах
  5. Гар утасны зохистой хэрэглээ
  6. Цэвэр, цэгцтэй байх
  7. Гутлаа солих
  8. Хогоо ангилан хаях
  9. Олон нийтийн газар дэгтэй байх
  10. Чигч, шударга байх

Секц,дугуйлан[засварлах | кодоор засварлах]

Мөн тус сургууль нь авьяас чадварыг хөгжүүлж, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор хичээлээс гадуурх 36 төрлийн секц, дугуйлан, клубуудыг хичээллүүлдэг бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд тухайн жилийн дугуйлан,секцүүдийн тайлан хамгаалалт болдог.

Шинэ Монгол сургуулийн спорт заал.

Секцүүд[засварлах | кодоор засварлах]

  1. Волейбол
  2. Сагсан бөмбөг
  3. Хөл бөмбөг
  4. Ширээний теннис
  5. Шатар
  6. 100 буудалт даам
  7. Бадминтон
  8. Кэндо
  9. Кэндама
  10. Хөнгөн атлетик
  11. Айкидо
  12. Каратэ
  13. Жүдо
  14. Монгол бөх
Бүжгийн дугуйлан хичээллэж буй нь.
Шинэ Монгол сургуулийн дугуйлангуудын тайлан.

Дугуйлангууд[засварлах | кодоор засварлах]

  1. Ардын бүжиг
  2. Цэнгээнт бүжиг
  3. Морин хуур
  4. Ятга
  5. Лимбэ
  6. Шанз
  7. Хуучир
  8. Ёочин
  9. Цөөхүүл хөгжим
  10. Дуу
  11. Драм
  12. Зураг
  13. Гар урлал
  14. Баримал
  15. LEAD CLUB (Илтгэлийн дугуйлан)

Сургуулийн байгууллага[засварлах | кодоор засварлах]

  1. Сурагчийн Өөрөө Удирдах Зөвлөл /СӨУЗ/
  2. "Эко" клуб
  3. "Япон хэл" -ний клуб
  4. "Шинэ Монгол" дугуйлан
  5. "Шува" клуб /дохионы хэл/
  6. "Интеракт" клуб
  7. "Англи хэл"-ний клуб
  8. "Улаан загалмай"
  9. "Э-хон" /зурагт ном/
  10. "New Media"
  11. "New School" / бүжиг /
  12. "Түүх"
  13. "Шинжлэх ухаан"
  14. "A cappella" / дуу /
  15. "Тэрэби кайги"
  16. "Шатар"

Төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

Тус сургуулиас жил бүр тэтгэлгээр олон тооны төгсөгчид гадаадын их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд, тэдгээрээс дийлэнхи нь Япон улсад сурч байна. Тэтгэлгүүдийг төрлөөр ангилвал:

  1. Япон улсын засгийн газрын тэтгэлэг

Гадаадын их дээд сургуулиудад суралцахыг зорьсон сурагчид ЕБС-ийн үндсэн хичээлүүд дээр сургуулиас тэтгэлгүүдийн шалгалтанд зориулж гаргасан нэмэлт хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд жил бүр зохиогддог Монбушо шалгалтанд тэнцсэн сурагчид засгийн газрын тэтгэлгээр суралцдаг.

2. Ивээн тэтгэгч байгууллагууд, холбооны тэтгэлэг.

Хувийн зардлаар Япон улсад суралцах шалгалт (Ryugaku shiken)-нд өндөр оноо аван, өөрийн элсэн суралцахыг хүссэн их сургуульдаа тэнцсан төгсөгчид тус сургуулийн ивээн тэтгэгч байгууллагуудын 100%-ийн тэтгэлэгээр суралцах боломжтой.

3. Хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиуд

Шинэ монгол сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй Япон улсын их дээд сургуулиудад жил бүр шалгарсан шилдэг төгсөгчид сургуулийн тодорхойлолтоор 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг. Сургуулиуд болон суралцуулах хүүхдийн тоо:

Шиншүү их сургууль (Shinshu University) - Жил бүр шалгарсан 5 төгсөгч

Акитагийн их сургууль (Akita University) -Жил бүр шалгарсан 3 төгсөгч

Обириний их сургууль (J.F.Oberlin University)- Жил бүр шалгарсан 2 төгсөгч

Токай их сургууль (Tokai University)- Жил бүр шалгарсан 1 төгсөгч

Токиогийн олон улсын их сургууль (TIU-Tokyo International University)- Жил бүр шалгарсан 1 төгсөгч

Шинэ Монгол сургуулийн японд сурч буй төгсөгчдийн байршил.
Японы их дээд сургуулиудад элсэн суралцаж буй төгсөгчдийн тоо
Төрлөөр 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
1 Засгийн газрын зардлаар 2 3 2 8 13 14 21 11 14 16
2 Ивээн тэтгэгч байгууллагуудын тэтгэлгээр 6 10 9 16 18 17 13 21 19 12
3 Нийт 8 13 11 24 31 31 34 32 33 28

Эко сургууль[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль нь 2008 оны 5 сард Нэгдсэн Үндэстний байгууллагын итгэмжлэгдсэн эко сургууль болох зорилт тавьсан юм.Энэхүү зорилттой холболгдуулан Японы ахлах сургуулиудын клубуудтэй адил үйл ажиллагаа явуулах эко клубыг байгуулах гэх мэт олон ажлуудыг хийж буйгаас дурьдвал:

Обирин сургуультай хамтран хийсэн салхин сэнс.
  • Шинэ Монгол сургууль нь японы "Хигашинэ" ахлах сургуультай байгуулсан гэрээний хүрээнд тус сургуулийн багш сурагчидтай хамтран нарны зайн хураагуур 7 ширхэг ялтасыг бүтээн ажиллууж байгаа юм.Энэхүү хавтангууд нь сард 660W,жилд 4320W эрчим хүчийг гарган авах чадалтай бөгөөд энэхүү эрчим хүчээр сургуулийн урд байрлах 6 гэрлийг бүхэлд нь гэрэлтүүлж байгаа юм.
  • Мөн тус сургууль нь Японы Обирин их сургуулийн эко клубтэй хамтран салхин эрчим хүч гарган авах 400W ийн чадалтай сэнсийг бүтээсэн ба энэхүү эрчим хүчээр сургуулийн хойд хэсгийг гэрэлтүүлдэг.
  • Сургуулийн "эко" клуб 2014 оноос эхлэн сургуулиас гарч буй нийт хуванцар болон цаасан хог хаягдлыг ангилан хаяж, дахин боловсруулах үйлдвэрүүд уруу явуулах санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар жилд нийт гарч болох дахин боловсрох хогны хэмжээг судалж, туршилтаар хэрэгжүүлсэн ба 2015-2016 оны хичээлийн жилд нэвтрүүлэхээр зорьж байна.
  • Байгаль орчноо хамгаалахыг уриалсан бас нэгэн ажил бол тус 7 хоног бүрийн мягмар гарагт амин дэмээр баялаг цагаан хоолоор хооллодог бөгөөд, энэ нь байгаль орчноо хамгаалахыг уриалах, мөн биологийн төрөл зүйлийг устахаас хамгаалахыг уриалж буй хэрэг юм.

Хөдөлмөр зуслан[засварлах | кодоор засварлах]

2013 оноос "Хөдөлмөр" зусланг бий болгон сурагчдаа явуулж эхэлсэн нь монголын хувийн хэвшлийн сургуулиудын түүхэнд анх удаагийн үйл явдал болсон билээ. Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын ам хэмээх газарт байрлах уг зуслан нь Улаанбаатар хотоос 75 км-ийн зайтай оршино. Тог цахилгаангүй, утасны сүлжээ барихгүй, морин тэргээр усаа зөөх гэх мэт нөхцөлийг зориудаар бий болгосон нь сурагчдад хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, бие дааж амьдрах чадварыг нь нэмэгдүүлэх зэрэг зорилготой ажээ.