Шинэ-Идэр сум
Шинэ-Идэр нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт нутаг дэвсгэр нь 2,050 км² байдаг бөгөөд үүний 1,700 км² нь бэлчээр. 2000 оны байдлаар сумын хүн ам 4348 байсны дийлэнхи нь халх ястан байв. Сумын төвийн албан ёсны нэр Эрдэнэт бөгөөд Мөрөн хотоос зүүн өмнө зүгт 123 км, Улаанбаатар хотоос 839 км зайтай оршдог.
Агуулга |
[засварлах] Түүх
Шинэ-Идэр сум 1923 онд Цэцэрлэг Мандал Уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум гэж байгуулагдаж байв. 1931 онд шинээр байгуулагдсан Архангай аймгийн Чандмань сум болсон. 1942 онд Хөвсгөл аймгийн нэг хэсэг болсон бөгөөд 1956 онд Шинэ-Идэр нэртэй болжээ. 1954 онд байгуулагдсан Жаргалын Зам нэгдэл тус суманд 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан.
[засварлах] Алдар гавъяатнууд
[засварлах] Монгол улсын хөдөлмөрийн баатар
[засварлах] Улсын гавъяат цолтон
- Д.Батсуурь - Багш
- Б.Дамдиндорж - Эмч
- Ж.Нямжав - Багш
- Н.Төмөрбаатар - Багш
- Б.Ширэндэв - Шинжлэх ухааны
- Я.Долгоржав Багш
- Ч.Чимид - хууль зүйн ухааны
[засварлах] Эрдмийн зэрэг цолтон
- С.Ганбат - ХАА–н доктор, профессор
- И.Даваажав - ХАА–н ургамал судлалын, профессор
- Я.Долгоржав - Философийн ухааны доктор, профессор
- Ж.Долгорсүрэн - хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
- Г.Нандинбилэг – Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор
- Б.Чимид - хууль зүйн ухааны доктор, профессор
- А.Чимиддорж – ХАА–н доктор
- Б.Ширэндэв – Академич доктор, профессор
- Н.Төмөрбаатар – Барилга, архитектурын ухааны доктор, профессор
[засварлах] Aлдарт бөхчүүд
[засварлах] Даншгийн цолтой бөхчүүд
- Даншгийн арслан - Цагаанбаньд
- Даншгийн заан –Г.Шажинтөр
[засварлах] Улсын цолтой
- Монгол улсын арслан – Х.Мөнхбаатар
[засварлах] Эдийн засаг
2004 онд 111,000 орчим толгой малтай байсны 62,000 нь хонь, 35,000 нь ямаа, 7,200 нь үхэр, сарлаг, 5,700 нь адуу, 56 нь тэмээ байлаа.[1]
[засварлах] Сонирхолтой газрууд
Хадны сүг зураг, буган хөшөө зэрэг түүхэн дурсгалт газар, Зүүн нуур, Сангийн далай зэрэг усан сангууд бий.
[засварлах] Эх сурвалж
- М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001
- Б.Чимид, Хөвсгөл аймаг Шинэ-Идэр "сум түүхэн найруулга", Улаанбаатар 2004
[засварлах] Лавлах бичиг
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|