Шинэ Барга зүүн хошуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хөлөнбуйр дахь байршил

Шинэ Барга зүүн хошуу (хя. 新巴尔虎左旗 Xīnbā'ěrhǔ Zuǒ Qí) - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотор Өвөр Монголын ӨЗО-ы аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харьяалагддаг хошуу.

Нутаг дэвсгэр - 22,000 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 41,647.[1] Хүн амын 72% нь Монгол үндэстэн байдаг.[2] Хөлөнбуйрын малжих дөрвөн хошууны нэг гэдэг. Хошууны нутаг цаашилвал Амгалан, Цагаан гэх 2 балгас, Жавхлант, Өвөрбулаг, Шинэбулаг гэх 3 суманд хуваагдана.[3][4] Хошууны захиргааны газар Амгалан балгасанд байрладаг.

Хайлаар гол, Оршуун гол хоёрын Далай нуурт цутгах адгийг тус хошуунд үзэж болно.

Бусад холбогдол[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Шинэ Барга зүүн хошуу»

Зүүлт[засварлах]

  1. Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
  2. "Baidu" нэвтэрхий толь: Шинэ Барга баруун хошуу (Хятад хэлээр)
  3. АТД Китая (Хятад хэлээр)
  4. "Солонго" мэдээллийн сүлжээ: Хөлөнбуйр хотын газрын зураг (Монгол хэлээр)