Шинэ Гвинейн бүргэд

Шинэ Гвинейн бүргэд

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Төрөл: Harpyopsis
Зүйл: H. novaeguineae
Латин нэр
Harpyopsis novaeguineae
Салвадори, 1875

Шинэ Гвинейн бүргэд, Harpyopsis novaeguineae, нь 90 см урт, бор саарал өнгөтэй махчин шувуу бөгөөд Harpyopsis төрлийн ганц зүйл юм. Тэд богино залаа, хүчирхэг хошуу, томдуу нүд, урт дугуйрсан сүүл, хурц хумстай ба хэвлий хэсэг нь цагаан байдаг.

Эмэгчин нь эрэгчингээс биеэр арай том байна. Энэ бүргэд нь зөвхөн Шинэ Гвинейн дулаан бүсийн ой шугуй ууланд өндөр модонд үүрлэн амьдарна.

Шинэ Гвинейн бүргэд хөхтөн амьтан, шувуу болон могой барьж иддэг.


Байгаль орчны өөрчлөлт болон өдийг нь авах гэж агнаснаас тоо толгой нь цөөрч буй юм.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]