Шинэ Орос

Шинэ Орос нутаг (1897 он)

Шинэ Орос (Орос: Новороссия) — Оросын эзэнт гүрний үед Хар тэнгисийн умард этгээдэд байх газар буюу Украин орны дорнод хэсэг болон Орос орны зарим хэсгийг багтаасан газар нутаг байв. Тухайн үеийн Запорожье нутгийг багтаажээ. Тус нутаг нь Запорожийн казак гэж нэрлэгдэн их цэрэг байрлаж байсан ба умард талаараа Днеприйн дорнод казак нутагтай хиллэж байв. Харин өмнөд талаараа Крымын ханлигтай хиллэж байсан ба 1764 оноос цэргийн хүч цуглуулж дайнд бэлджээ. 1768–1774 оны хооронд болсон Орос-Османы дайны үр дүнд Крымын ханлигийг байлдан дагуулсан юм. 1764–1783 онд Оросын эзэнт гүрний доор Шинэ Орос муж болжээ. 1783 оны засаг захиргааны өөрчлөлтөөр татан буугдсан боловч 1796 онд дахин байгуулагдсанаа 1803 онд Екатеринослав, Тавр, Николаев муж хэмээн гурав хуваагджээ.

Тус нутаг 1917 оныг хүртэл Оросын эзэнт гүрний харьяа байгаад 1918 оноос Зөвлөлт Украин, өдгөө Украин улсын нутаг болсон.

1991 онд ЗХУ задарснаас хойш Донбасст оросуудын «Шинэ Орос»-ыг дахин байгуулах гэх мэт салан тусгаарлах хөдөлгөөн өрнөдөг болсон.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шинэ Орос – Викимедиа зураг, бичлэг, дууны сан