Шотокан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шотокан (Японоор 松濤館, しょうとうかん, зөв дуудлага нь Шоотоокан) каратэ нь Каратэ-Догийн үндсэн 4 том стилийн нэг юм.

Шотокан стилийг үндэслэгч нь Фүнакоши Гичин. Түүний стиль нь Мацүмүрагийн ШОРИН-РЮҮ стильд суурилсан байсан ба 1935 онд өөрийн сургуулиа ШОТОКАН гэж нэрлэснээр энэхүү нэр өнөөг хүртэл стилийн нэр болж ирсэн. Шотокан урсгал нь Каратэ-Догийн дэлхийд хамгийн их тархсан урсгал. Стилийн хувьд нилээн нам зогсолттой бөгөөд хүчтэй техникүүдтэй гэдгээрээ бусад стиль урсгалуудаас ялгардаг. Нам зогсолт нь юуны өмнө үндсэн сургууль КИХОН болон КАТА мөн КИХОН КҮМИТЭ-гийн сургуулилтад хэрэглэгддэг. Нам зогсолтын үед бүх булчингийн систем болон шөрмөс дээд зэргийн сунасан байдалд оршдогоос гадна КҮМИТЭ-гийн үед хол зайнаас довтлох боломжоор хангахад төхөмтэй. КҮМИТЭ-ШИХАЙ болон ЖИЮҮ-КҮМИТЭ-гийн үед бол чөлөөтэй харьцангуй өндөр зогсолттой. Шотокан стилийн гол шинж бол тулааны үед өрсөлдөгчөөсөө хол зайнд байж довтолгоо хийдэг боловч ойрын зайны тулааны буюу бие хамгаалах техникүүдийг орхигдуулдаггүй.

Монгол улсад Шотокан Каратэг хөгжүүлж дэлгэрүүлэх, зохион байгуулах ажлыг Монголын Шотокан Каратэ-Догийн Холбоо удирддаг. Монголын Шотокан Каратэ-Догийн Холбоо нь Монголын Каратэ-Догийн Холбооны гишүүн байгууллага.