Штефани Граф
|
|||||||||||||||||
|
|||||||||||||||||
Штефани Граф (герм. Stephanie Graf, 1973 оны 4 сарын 26-нд Клагенфуртад төрсөн) нь Австрийн хөнгөн атлетикч, дундын зайн гүйгч юм.
Тэрээр Австралийн Сиднейд болсон 2000 оны олимп болон Канадын Эдмонтонд зохиогдсон 2001 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрөлд хоёуланд нь Мозамбикийн Мариа де Лурдес Мутолагийн дараа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль зүүжээ.
2000 оны олимпод түүний үзүүлсэн 1:56.64 минутын амжилт нь одоо ч Австрийн эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн дээд амжилт хэвээр байна.
2010 оны 5 сард Австрийн сэргээшийн эсрэг байгууллага Графийн эсрэг мөрдлөг эхэлсэн. Тэд Хюманплазма лаборатори 30 орчим хөнгөн атлетикчид цусны сэргээшийн бэлтгэл хийхэд тусалж байсныг илрүүлсэн бөгөөд энэ талаар Граф цусаа тус лабораторид өгч байснаа хүлээн зөвшөөрсөн боловч өгсөн цусаа буцааж шахуулсан удаа байхгүй гэж мэдэгджээ[1].
Эшлэл [засварлах]
- ↑ Doping probe opened against Olympic medalist Graf. Associated Press (2010-05-05). Retrieved on 2010-06-07.
Гадны холбоосууд [засварлах]
- Албан ёсны вэбсайт
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Штефани Граф
| Өмнөх |
Австрийн оны шилдэг эмэгтэй тамирчин 2000 – 2001 |
Дараах |
| Өмнөх |
Европын оны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч 2001 |
Дараах |