Шулуутгах диод

Хагас дамжуулагч диод (ХДД) нь хувьсах гүйдэлийг тогтмол гүйдэл болгон хувиргах зориулалт бүхий диодыг шулуутгагч диод гэж нэрлэдэг. Хувьсах гүйдэлийг ХДД-ын тусламжтайгаар шулуутгах диодын ажиллагаа нь түүний нэгэн чигт чиглэсэн цахилгаан дамжуулалтанд үндэслэгдэнэ. Тэдгээр диод нэгэн чиглэлд гүйж буй гүйдэлд (анодоос катод руу) маш бага эсэргүүцэл үзүүлэх ба эсрэг чиглэлд гүйж буй гүйдэлд маш их эсэргүүцэл үзүүлдэг. ХДД-ын шулуутгагчид хавтгай р-п шилжилт нь эсрэг хэлбэрийн цахилгаан дамжуулалттай түүний мужид буй болж байгаа р-маягийн буюу п-маягийн хольцын хагас дамжуулагчид ордог. Хольц нь диффузийн буюу хайлалтын замаар буй болж болдог байна. Хайлалтын аргаар буй болсон р-п шилжилтийг ашигладаг диодуудын хайлалтын диод, диффузийн аргаар буй болсон р-п шилжилтийг нэвчилтийн диод гэж нэрлэдэг. Шулуутгагч диодыг бүтцээр нь хавтгай ба цэгэн шулуутгагч диод гэж 2 ангилна.

Шулуутгах хавтгай диод

Төрөл бүрийн багаж зэвсэгийг тэжээх , нам үелзэлд / 50 кгц хүртэл / ажиллах хувьсах гүйдлийг шулуутгах зориулалттай үелзэлийн шулуутгах диод өргөн хэрэглэгддэг. Эдгээрийг хүчний хавтгай диод гэнэ. Германи болон цахиураар хийнэ. Шулуутгах гүйдлээс хамааруулан тухайлбал 300 мА хүртэл бага, 10 А хүртэл дунд, 10 А-с дээш гүйдэлтэй бол их чадлын диод гэнэ. Диодын бүх параметрыг орчны температур 20 °С-д лавлахад тодорхой үзүүлдэг. Германи диодыг n маягийн германид индийг хайлуулах технологиор хийдэг. Шууд хүчдэл 0.8 В байхад шууд гүйдлийн нягт 100а/см2 хүрдэг. Урвуу хүчдэлийн хамгийн их утга 400 В харьцангуй бага ажиллах температур -60+75°С. Хүчний германы диод хөргөлттэй ажилладаг шулуутгах гүйдэл 1000 А урвуу хүчдэл 150 В хүрдэг.шулуутгах цахиурын диодыг сүүлийн үед өргөн хэрэглэдэг болсон. Энэ диодыг хөнгөн цагааныг п маягийн цахиурт эсвэл р маягийн цахиурт сурьматай алт буюу фосфортой цагаан алтны хайлшийг хайлуулах технологиор хийнэ. Мөн нэвчилтийн технологи хэрэглэнэ. Германитэй цахиурын диодыг харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Шууд гүйдлийн нягт / 200 а/см^2/ урвуу хүчдэл их / 1000 В / ажиллах температур өндөр / -60°+125° С/. Цахиуран диодын шууд хүчдэл 1.5 В хүртэл / германых 0.8 В / урвуу гүйдэл германыхыг бодвол маш бага. Хүчний цахиуран диод шулуутгах гүйдэл 500а урвуу хүчдэл 1000 В хүртэлд ажиллаж чадна.

Шулуутгах цэгэн диод

Шулуутгах цэгэн диодын ажиллах зарчмыг бид үзсэн. Ихэвчлэн өндөр нам үелзэлд хэрэглэдэг. Германи ба цахиуран ийм диодыг урвуу хүчдэл 150 В шулуутгах гүйдэл 100 мА.