Шуналтай алгоритм

Шуналтай алгоритм (Англи: Greedy algorithm) нь аливаа бодлогын үе шат бүрд тухайн агшинд хамгийн ашигтай үйлдлийг сонгох санаанд үндэслэсэн алгоритм юм.

Жишээ нь явуулын худалдаачны бодлогонд "шат бүрд очиж үзээгүй хот руугаа аялах" гэсэн дүрмийн дагуу явбал шуналтай алгоритмын жишээ болно. Энэ алгоритм нь хамгийн ашигтай хариуг гаргахгүй ч харьцангуй богино хугацаанд дуусах онцлогтой.