Шэлүнь

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шэлүнь (Хятад: 郁久閭社崙, Simplified Chinese: 郁久闾社仑; пиньин: Yùjiǔlǘ Shèlún) буюу Жарун хаан, Жужан Дэудай хаган (? - 410) нь 394-402 оны хооронд Нирун улсын захирагч, 402-410 он хүртэл анхны хаан нь байв.

Тэрээр 4-5-р зууны заагаас үеэс хүчирхэгжих болжээ. Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг өөрийн эрхшээлдээ оруулж байсан ч 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж явсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж чадаагүй ажээ. Тэднийг бүр мөсөн эзлэн авах зорилгоор бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Тус дайралтаар Гаогюй нар төдийгүй өөр бусад аймгуудыг ч бас өөрийн мэдэлд оруулж газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чаджээ. Үүний дараагаар "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Нирун буюу Жужань улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.

Шэлүнь Нирун улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоожээ. Тус зохион байгуулалт нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв.