Шүрэн цох

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шавьж
Оршин байсан хугацаа: Девон - Одоо хүртэл
Шүрэн цох (Hymenoptera баг)
Шүрэн цох (Hymenoptera баг)
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Үет хөлтний
Анги: Шавьж
Баг: Цох
Дээд овог: Cucujoidea
Овог: шүрэн цох
Латрейлле, 1807
Subfamilies

Chilocorinae
Coccidulinae
Coccinellinae
Epilachninae
Scymininae
Sticholotidinae
etc. see list of Coccinellidae genera


Шүрэн цох (лат. Coccinellidae, англ. ladybirds, ladybugs) нь бүрэн хөгжилт шавьж бөгөөд хатуу далавчтан буюу цохын багт багтдаг шавьжны баг юм. Одоогоор дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байгаагийн 53 зүйл нь манай оронд олдоод байна. Умард Америкт шүрэн цохын нилээд олон төрлүүд байдаг бөгөөд зөвхөн уугуул 450 гаруй зүйл шүрэн цох тэмдэглэгдсэн ажээ. Шүрэн цох нь жижиг биетэй шавьж. Түүний биеийн хэмжээ нь 1мм-10мм хэмжээтэй байдаг. Ихэвчлэн шар, улбар шар, гал улаан дэвсгэр бүхий хар толбо буюу зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл болон тэмтрүүл нь хар өнгөтэй байдаг. Маш олон төрлийн шүрэн цохнууд хар, саарал юмуу бор өнгөтэй байдаг бөгөөд мэргэжлийн шавьж судлаач л таних боломжтой байдаг. Ихэнх шүрэн цохын зүйлүүд ойролцоо жижиг биет цох болох яст мэлхий цохтой төстэй байдаг тул андуурах нь элбэг байдаг. Шүрэн цох ихэвчлэн ургамал идэшт шавьж болон ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг бөгөөд цэцэрлэг, ХАА-н эдэлбэр газар, жимсний цэцэрлэг болон болон бусад ургамлын бүрхэвчтэй талбайд амьдардаг. Зарим Умард Америк ба Европт орших цөөн зүйлийн цох нь ургамлын хортонд тооцогддог.

Зарим хүмүүс шүрэн цохтой тааралдах нь азтай явдал тохиохын бэлгэдэл, харин түүнийг алах нь муу явдал тохиолдохын ёр гэж үздэг байна.


Шүрэн цохын биологи[засварлах]

Шүрэн цохын ихэнх зүйл нь бүүрэг, кокцид, ургамлын бөөс иддэг махчин боловч зарим зүйл нь ургамал идэштэн байдаг. Ургамлын шүүсээр хооллогч шүрэн цохуудаас хамгийн хөнөөлтэй нь ХАА-н ургамалд маш их хохирол учруулдаг Мексикийн буурцгийн цох юм. Уг цох нь ихэвчлэн тариалангийн талбай болон цэцэрлэгт тарьсан үр тариа, хүнсний ногоо, цэцэрлэгийн ургамлыг иддэг тул Мексикийн фермерүүд шүрэн цохонд ихээхэн дургүй байдаг. Иймээс уугуул шүрэн цохуудыг багасгах зорилгоор умард Америкийн шүрэн цохуудыг нутагшуулж байна.

Цохууд ихэвчлэн хурц өнгөтэй байдаг нь өөрийгөө махчдаас хамгаалах зохилдлого билээ. Иймээс шүрэн цох ч мөн хортой эсвэл таагүй байдлыг илэрхийлэх хурц тод өнгийн хослол бүхий болсон байдаг. Шүрэн цохууд ихэвчлэн улбар шар ба хар, шар ба хар гэсэн өнгөтэй байдаг байна. Энэхүү гоц үзэгдлийг апосематизм гэж нэрлэдэг. Өнгөний энэ зохилдлогоос гадна ихэнх шүрэн цохууд үнэхээр хортой байдаг бөгөөд жижиг биетэй шавьж идэшт гүрвэл, шувуудыг хордуулахуйц байдаг. Харин хүнд төдийлөн мэдэгддэггүй, 100 орчим шүрэн цохын хор хүнд нөлөө үзүүлэх боломжтой ажээ. Бие гүйцсэн шүрэн цохын хөлнүүдэд шавьжны цус мэдрэгч бий болдог ба дайснаасаа бие хамгаалах үедээ эвгүй хурц үнэр бүхий тосорхог шингэн ялгаруулдаг байна.

Ихэнх шүрэн цохууд хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг байна. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчим дараа өндгүүдээс авгалдай гардаг байна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохууд амьд өндгөөс гадна амьгүй өндгүүдийг нэмж гардаг байна. Энэ нь авгалдайнуудыг өндгөөс гарч ирэх үед хүнс тэжээл болдог байна. Амьд болон амьгүй өндгийн харьцаа өндөглөх үед эх цох хэр их хүнс тэжээл хэрэглэсэн байсантай шууд холбоотой байдаг байна. Зарим зүйлүүд нь их хэмжээний цугларалт бий болгон нүүдэллэн амьдрах онцлогтой байдаг. Мөн тэд өвөл болоход олон тоогоор цугларан хавар болтол ичдэг байна.

Тархац[засварлах]

Биеийн бүтэц

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг байна. Зарим зүйлийн шүрэн цохууд өндөрлөг газарт томоохон бүлэг үүсгэн ичдэг. Махчин шүрэн цохууд ихэвчлэн ургамлууд дээрх ургамлын паразитуудыг олж хооллох бөгөөд тэдний ойролцоо өндгөө гаргадаг байна. Энэ нь авгалдайнууд идэш хоолондоо хялбар хүрэх боломжийг бий болгодог байна. Ер нь шүрэн цохууд дэлхий даяар тархсан байдаг бөгөөд энэ нь хоол тэжээлийн элбэг байдалтай холбоотой ажээ.


Шүрэн цох ба ХАА-н хортон шавьж[засварлах]

Ази, умард Америкийн аль ч бүс нутагт шүрэн цохонд таатай ханддаг бөгөөд 20-р зуунаас эхлэн цэцэрлэгт зориудаар үржүүлэх болсон байна. Европын орнуудад шүрэн цохыг тариалангийн талбайн хортон шавьж устгуулах болон цэцэрлэгийн хортон шавьжуудыг устгах зорилгоор түгээмэл хэрэглэдэг байна. Шүрэн цохын хамгийн алдартай, нэр хүндтэй нь алиалагч шүрэн цох буюу Хармониа Аксиридис (Азийн шүрэн цох) юм.

Шүрэн цох урлаг соёлд тусгалаа олсон нь[засварлах]

Дэлхийн аль ч өнцөгт шүрэн цох нь бяцхан хүүхдийн хамгийн хайртай шавьж байдаг. Энэ цохыг нутаг бүрт өөр өөрөөр нэрлэдэг. Тухайлбал англи хэлтэн орнуудад хатагтай цох гэх нэр өргөн тархсан байдаг ч, үнээ цох, мэй бясаа, алтан бөмбөлөг, алтан бясаа, Барней хамба лам, Барнеби гэх мэтээр нэрлэдэг байна. Манай орны хувьд ч шүрэн цохыг нүүнээ цох, эмгэн цох гэж мэт олон янзаар нэрлэдэг. Хүүхдүүдийн дунд мөнх оршин байгаа олон шүлэглэсэн 4 мөртүүд байдаг. Тухайлбал Англи хүүхдүүд шүрэн цохыг хармагцаа дараах дууг дуулдаг байна.

Азийн шүрэн цохны амьдралын мөчлөг


Цох хатагтай, цох хатагтай, гэрээ орхин нисэн одлоо

Гэрт чинь гал гарч, хүүхдүүд чинь яваад өглөө

Бяцхан Эннигээс бусад нь явчихлаа

Харин Энни хайруулын тавган дээр мөлхөж байна...


Мөн өөр хувилбар ч байдаг аж:


Ноорхой эмээ, Ноорхой эмээ, гэрээ орхин нислээ

Гэр чинь шатаж, хүүхдүүд чинь явлаа

Хэрвээ чи хүүхдүүдээ хамгаалахыг хүсвэл

Хөөрхөн далавчаа хурдан дэлгэж, нисэн одооч...


Уг цохын нэр нь Европын олон орны домгийн сайн талын баатартай холбоотой байдаг. Тухайлбал Ирландад “Бурхны бяцхан үнээ”, Хорватад Božja ovčica буюу “Бурхны бяцхан хонь”, Францад bête à bon Dieu буюу “Сайн эзний амьтан”, Орост Божья коровка буюу “Бурхны үнээ” гэдэг бол Еврейчүүд “Моше Раббенугийн бяцхан үнээ” гэдэг ажээ. Умард Европын орнуудад “Хэрвээ шүрэн цох биен дээр тань суувал азтай явдал тохиохын бэлэгдэл” гэж үздэг байна. Харин Италид шүрэн цох унтлагын өрөөнд тань орж ирвэл аз тохиохын шинж гэдэг байна. Төв Европын орнуудад шүрэн цохыг залуу охидын гаран дээр нисэн ирж, мөлхөж эхэлбэл тэр жилдээ гэрлэх болно гэж үздэг байна. Ер нь шүрэн цохыг аз авчрагч цох хэмээн Европ даяараа хайрладаг ажээ.


  • Шүрэн цох Голланд улсын “Огцом, хүчтэй уурлах явдлын эсрэг сан”-гийн бэлэгдэл амьтан болдог.
  • Финлянд улсын “Швед гаралтай иргэдийн нам”-ын бэлэгдэл нь шүрэн цох байдаг
  • Маш олон орон ХАА-н хортон шавьжийн эсрэг тэмцэх биологийн арга хэрэгсэл болгодог

Гадаад холбоосууд[засварлах]