Ысыккөл муж

Ысыккөл муж
Flag of Ысыккөл муж
Ысыккөл муж Сүлд
Солбицол: 42°0′N 78°0′E / 42.000°N 78.000°E / 42.000; 78.000Солбицол: 42°0′N 78°0′E / 42.000°N 78.000°E / 42.000; 78.000
Улс Киргиз
НийслэлХаргол
Засаг захиргаа
  Амбан захирагчМирбек Асанакунов
Газар нутаг
  Нийт43,735 км2 (16,886 миль2)
Хүн ам
 (2021)
  Нийт501,933
  Нягтрал11/км2 (30/миль2)
Цагийн бүсUTC+6 (Киргизийн цаг)
ISO 3166 кодKG-Y
Дүүргүүд5
Хотууд3
Суурин2
Тосгод175
Вэб сайтwww.kfcnz.com

Ысыккөл (Иссык-Куль) муж (кир. Ысык-Көл облусу) — Киргиз улсын долоон мужийн нэг.

1939 онд үүсэн байгуулагдсан. Засаг захиргааны төв — Харгол хот.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Ысыккөл муж Киргизийн зүүн хойд биед 43100 км² талбай эзлэн оршдог. Үүнээс 6236 км² нуурынх байна.

Казахстан улсын Алматы муж, Хятад улсын Шинжаанаас хилээр зааглагдана.

Мужийн нутгийн дундуур Иссык нуурын хотгор, Ысык нуур байх бөгөөд хоёр захаар Тэнгэр уулын салбар уулс байна. Нуурын хойд талаар Күнгөй Ала-Тоо, урд талаар Тескей Ала-Тоо нуруу байна. Нутгийн зүүн захаар өндөр уулстай. Киргизийн орны хамгийн өндөр Ялалтын оргил (7439 м) энд бий.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

2011 онд 444,500 оршин суугчтай байв.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Киргиз үндэстэн 377,994 86.2%
Орос үндэстэн 35,275 8.0%
Казах үндэстэн 6,464 1.5%
Бусад ард түмэн 18,656 4.3%

Хотон халимаг[засварлах | кодоор засварлах]

Ысыккөл мужид монгол үндэст 3801 (албан бусаар 10000) хотон халимаг байна. Аксуу район, Харголоор нутагтай.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Ысыккөл муж дотроо долоон район, хоёр нутаг болж хуваагдана.

Таван район
Районы нэр (утга) Хүн ам Нутгийн төв
Аксуу («цагаан усан») 63,686 Аксуу
Жети-Өгүз («долоон бух») 82,085 Кызылсуу («улаан усан»)
Тон 49,130 Бөкөнбаев
Түп 58,786 Түп
Ысыккөл («Ысык нуур») 75,533 Чолпон-Ата («цолмон эцэг»)
Аймгийн харьяа хоёр хот
Хотын нэр (утга) Киргиз нэр Хүн ам
Харгол («хар гол») Каракол 63,400
Балыкч («загасчин») Балыкчы 42,875

Зураг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ысыккөл муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан