Эван Фурнье

Эван Фурнье (Англи: Evan Fournier; 1992 оны аравдугаар сарын 29-нд Сен-Морис хотод төрсөн) — Францын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Орландо Мэжик» багт шидэгч-хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Фурнье 2012 оны НБА-гийн драфтаар №20-оор «Денвер Наггетст» хуваарилагдсан юм. 2012 оны зуны лигийн 5 тоглолтонд 14.8 оноо, 2.4 самбар, 1.4 дамжуулалт, 1.2 таслалыг 31.2 минутанд дунджилсан[1] түүнтэй долоодугаар сарын 11-нд олон жилээр гэрээлжээ.[2] 2013-2014 онд 8.4 оноо, 2.7 самбар, 1.5 дамжуулалтыг 76 тоглолтонд дунджилахдаа 4 удаа гараанд нэрлэгдсэн байна.

2014 оны зургаадугаар сарын 26-нд солилцоогоор «Орландо Мэжик» багт элссэн.[3][4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:2014 оны ДАШТ-д Францын сагсан бөмбөгийн шигшээ