Эва Клобуковска

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эва Клобуковска
EwaKlobukowska-sztafeta.JPG

Эва Клобуковска 1964 оны Токиогийн олимпийн 4x100 метрийн уралдааны үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Poland.svg Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эва Клобуковска
Төрсөн огноо 1946 оны 10 сарын 1
Төрсөн газар Польш, Варшав
 
Медалиуд
Зуны олимп
Алт Токио 1964 Эмэгтэй 4x100 м буухиа
Хүрэл Токио 1964 Эмэгтэй 100 м

Эва Клобуковска (пол. Ewa Kłobukowska, 1946 оны 10 сарын 1-нд төрсөн) нь Польшийн ойрын зайн гүйгч юм. Тэрээр 1964 оны Токиогийн олимпийн эмэгтэйчүүдийн 4x100 метрийн буухиа уралдаанаас алт, 100 метрийн гүйлтийн төрлөөс хүрэл медаль хүртжээ.

1965 онд Прага хотноо 100 метрийн зайд 11.1 секунд гүйж дэлхийн дээд амжилт тогтоосон аж.

Мөн 1966 оны Европын АШТ Будапешт хотод зохиогдоход 100 метр, 4x100 м-ийн буухиад алт, 200 метрийн зайд мөнгөн медаль хүртжээ.

Харамсалтай нь Эва хүйсийн шалгалтад унасан анхны олимпчин болж түүхэнд үлджээ[1]. 1967 онд хромосомын тестээр "нэг хромосом хэт олон байна" гэсэн дүн гарч, тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулжээ. Гэхдээ түүнд хромосомын яг ямар гажиг илэрсэн талаарх мэдээлэл дэлгэгдээгүй юм[2]. Хожим Эва жирэмсэн болж, хүү төрүүлсэн гэсэн мэдээ бий[3][4].

Эшлэл[засварлах]

  1. Sports gender controversies. Daily Telegraph (2009-08-20). 2009 оны 9 сарын 3-д хандсан.
  2. Sloane, Ethel. Biology of Women (2001) 4th edition, Cengage Learning p159
  3. Patricia Warren. The Rise and Fall of Gender Testing. outsports.com. 2009 оны 9 сарын 3-д хандсан.
  4. David Smith. Caster Semenya sex row: 'She's my little girl,' says father. The Guardian. 2009 оны 9 сарын 3-д хандсан.