Эгэл ногоолзой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эгэл ногоолзой
Эрэгчин
Эрэгчин
Эмэгчин
Эмэгчин
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Бор шувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Carduelis
Зүйл: C. spinus
Латин нэр
Carduelis spinus
Карл Линней, 1758
Амьдрах бүс C spinus
Амьдрах бүс C spinus


Эгэл ногоолзой (Carduelis spinus) нь Бужиргынхан овгийн жижиг шувуу юм. Тэд Европ, Азийн шилмүүст болон навчит модон ойд түгээмэл таарна.

Шилмүүст мод, тэр дундаа гацуур ихтэй газар үүрээ засаж, 2-6 өндөг гаргадаг. Эмэгчин нь өндгөө дарах ба 11-14 хоног ажээ. Гол идэш тэжээл нь ургамлын үр бөгөөд үржлийн улиралд хорхой шавьж ангуучилна.


Гадаад төрх[засварлах]

Эгэл ногоолзой жижиг биетэй, богино сүүлтэй. 11-12.5 см урт, далавчаа дэлгэхэд 20-23 см, 10-18 гр жинтэй юм. Нуруун хэсэг нь ногоон саарал, өвөр хэсэг нь саарал судалтай цагаан байна. Далавч нь хар өнгөтэй ба шар хөндлөн судалтай, хар сүүлнийх нь хоёр хажуу нь шар. Эрэгчин нь шар нүүр, цээжтэй, толгойн орой нь хар. Эмэгчин ба залуу шувуу нь сааралдуу ногоон толгойтой.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Carduelis spinus

Галлерей[засварлах]