Эдинбург

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Эдинбург
City of Edinburgh (Англи)
Dùn Èideann (Шотланд гель)
Edinburgh, Embra, Embro,
Edinburrie (Шотланд)
Эдинбург хот
Эдинбург
Хоч нэр: "Auld Reekie, Умардын Афин (Athens of the North)"

Эдинбург-н байршил

Улс Flag of the United Kingdom.svg Нэгдсэн Вант Улс
Жижиг улс Flag of Scotland.svg Шотланд
Газар нутаг  
 - Нийт 259 км²
Хүн ам  
 - Нийт (2001) 448,624
 - Нягтшил 1732/км²
Шуудангийн дүүрэг EH1-EH13; EH14 (хэсэг); EH15-EH17
Утасны код 0131
Шуудангийн тосгон EDINBURGH
Вэб хуудас: www.edinburgh.gov.uk

Эдинбург (Англи хэл: Edinburgh; Шотланд гель хэл: Dùn Èideann) нь Нэгдсэн Вант Улсын хэсэг Шотландын нийслэл бөгөөд Глазгогийн дараа хоёр дахь том хот нь юм. Шотландын 32 орон нутгийн засгийн газрын зөвлөлийн газар нутгуудын нэг ба Нэгдсэн Вант Улсын долоо дахь том хот болно.

Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдог. Ширүүн тэгш бус нутаг дэвсгэр, дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур зэргээс болж Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцогддог.

Энэ хот нь Эдинбург хотын зөвлөлийн газар нутгийг үүсгэдэг бөгөөд энэ нь Эдинбург хот ба 78 км² нутагтай хөдөөний бүсийг оролцуулдаг.

1437 оноос Скоуныг оролж Шотландын нийслэл болсон бөгөөд Шотландын парламент байрладаг газар юм. Эдинбург нь гэгээрлийн үеийн гол төвүүдийн нэг байсан бөгөөд үүнд Эдинбургийн их сугууль тэргүүлэн оролцож, хот нь "Умардын Афин" хочтой болжээ. Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн.өв хэмээн тэмдэглэгдсэн байна. Хот дотор 4,500 гаруй барилга, 448,625 хүн оршин суудаг (2001 оны тооллогоор).

Эдинбург хот нь 8 сарын эхнээс дөрөв орчим 7 хоногийн туршид зохион байгуулагддаг, албан ёсны ба хувийн наадам фестивалиудаас бүрдсэн Эдинбургын наадмаараа алдартай бөгөөд энэ үед хотын хүн амтай ойролцоо тооны жуулчид ирдэг байна. Эдгээрт Эдинбург Фринж (дэлхийн хамгийн том соёл урлагийн фестиваль), Эдинбургийн хошин урлагийн наадам (дэлхийн хамгийн том хошин урлагийн фестиваль), Эдинбургийн олон улсын наадам, Эдинбургийн цэрэг армийн шивээс, Эдинбургийн киноны наадам, Эдинбургийн олон улсын номны наадам зэрэг орно.

Эдинбург нь Европын аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчидараа Лондоны дараа хоёрт ордог.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Edinburgh - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд