Эдогийн эрин

Эдо цайзын гүүр

Эдогийн эрин (Япон: 江戸時代 эдо-дзидай,) Японыг Токугава омгийхон удирдаж байсан 1603-1868 оныг хамарсан түүхэн үе юм.

Энэ үе 1603 онд Токугава Иэясу сёгун томилогдож эхлээд 1868 онд сёгуном Токугава Ёсинобу эрх мэдлээ хүлээлгэж өгсөнөөр дууссан байна. Эдогийн эрины үед япон сэтгэл зүй, японы үндэсний үзэл санаа бий болж, эдийн засгийн хөгжил, төрийн албан хаагчид үүссэн үе гэж үздэг юм.

Сакоку (япон. 鎖国, үгчилбэл «аргамжаатай улс») хэмээх өөрийгөө гадны нөлөөнөөс тусгаарлах бодлого хэрэгжүүлсэний үр дүнд Эдогийн эрин үед бараг бүхэлдээ гадаад орнуудтай харилцаагүй, худалдаа арилжаа хийдэггүй "хаалттай" үе байжээ (ховор тохиолдолд Хятад, Нидерландтай бага зэрэг харилцаатай байсан).

Эдогийн үе бол уран зохиол, Японы яруу найргийн алтан үе бөгөөд Мацуо башё бол Эдогийн үеийн яруу найргийн болон ерөнхийдөө Японы яруу найргийн хамгийн тод төлөөлөгч юм.

Хотууд[засварлах | кодоор засварлах]

Эдогийн үед Эдо, Осака, Киото хотууд бүх Японы төвүүд болсон байна. Эдо хот нь Шогуны оршин суух газар, тус улсын засаг захиргаа, улс төрийн төв байв. Энэ нь самурайн засгийн газрын гол хот гэж тооцогддог байв. 18-р зууны эхээр нэг сая хүн амтай Эдо тухайн үеийн дэлхийн хамгийн том хотын төв болжээ.

Осака бол худалдаачдын хот байсан. Тэнд Японы өнцөг булан бүрээс төрөл бүрийн бараа ирж үүний ачаар хотыг ихэвчлэн "Тэнгэрийн эзэнт гүрний гал тогоо" гэж нэрлэдэг байв. Осака хотод хүн бүр өөрийн гэсэн агуулахтай байсан бөгөөд тэндээсээ эд хөрөнгө, будаа болон бусад барааг нутгийн худалдаачдад зардаг байв. Энэ хотод цугларсан янз бүрийн бүтээгдэхүүнийг дараа нь усан онгоцоор Эдо руу зөөдөг байжээ.

Киото бол Японы нийслэл бөгөөд тус улсын соёлын төв байв. Энэ нь хаант засаглал, эзэн хааны ордны төв хэвээр байв. Энэ хот нь гар урлалаараа алдартай байсан.

Шинжлэх ухаан[засварлах | кодоор засварлах]

Шогун улсын үед шинжлэх ухаан нийгмийн дээд зиндааныхны эрхэлдэг ажил байхаа больсон. Хөрөнгөтөн, тариачдын төлөөлөгчид улам бүр шинжлэх ухааныг сонирхож байв. Самурай нарын гол сургаал бол Күнзийн сургаал, түүний урсгал - Жусианизм нь бүгд эрх мэдэлтнүүдэд үнэнч үйлчилж, эрх мэдэлд дуулгавартай байх, эрх мэдлийг шударга, үнэнчээр удирдахыг уриалдаг байв. Эрдэмтэн Хаяши Радзаны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан Токугава Иэясүгийн үеэс Жушянизм төрийн үзэл санааны үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Түүний нөлөөн дор самурайн хүндэтгэлийн Бушидо сургааль бий болжээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.