Эд Дэвис

Эдвард Адам «Эд» Дэвис (Англи: Edward Adam "Ed" Davis; 1989 оны зургаадугаар сарын 5) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин. Тэрээр НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог бөгөөд 2010 онд драфтлагдаж Торонто Рэпторс баг түүнийг сонгож байжээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Дэвис Өмнөд Каролинагийн их сургуулийн багт хоёр улирал тогложээ.[1] Тодруулбал, 2009 онд 38 тоглолтонд 14 минут тоглохдоо 6,7 оноо, 6,6 самбараас бөмбөг авалтыг дунджилж, багийн хамт NCAA-д түрүүлсэн бол 2010 онд 23 тоглолтонд 27,9 минут тоглохдоо 13,4 оноо, 9,6 бөмбөг авалтыг дунджилсан нь драфтад элсэх боломжийг олгосон байна. Драфтад №13 дахь сонголтоор «Торонто Рэпторс» багт[2] очсон юм. Тус багт 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нью-Йорк Никс багийн эсрэг тоглохдоо 22 оноо авсан нь Дэвисийн хувьд оноо авалтын шилдэг үзүүлэлт юм.

2013 оны нэгдүгээр сарын 30-нд «Мемфис Гриззлис» багт элссэн.[3]

2014 оны долдугаар сарын 23-нд «Лос-Анжелес Лейкерстэй» гэрээлсэн.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Статистика Эда Дэвиса за университет
  2. НБА. На драфте-2010 «Вашингтон» взял Джона Уолла под первым номером, «Нью-Джерси» — Деррика Фэйворса под третьим
  3. "Grizzlies acquire Tayshaun Prince, Austin Daye, Ed Davis and 2013 second round draft pick in three-team deal". NBA.com. January 30, 2013. Retrieved January 30, 2013.
  4. "Lakers Sign Ed Davis". NBA.com. July 23, 2014. Archived from the original on Хоёрдугаар сар 4, 2015. Retrieved Гуравдугаар сар 14, 2015. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]