Экпе Удох

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Экпе Удох (англ. Ekpe Udoh; 1987 оны тавдугаар сарын 23, Оклахома, Эдмонт) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос Анжелес Клипперс» багт төв, хүчний довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах]

2010 оны драфтын зургаагаар «Голден Стэйт Уорриорз» багт хуваарилагдан очиж тухайн оныхоо сүүл хүртэл бэртэлтэй байсан тул гараанд гараагүй юм.[1]

НБА-гийн ажил хаялтын үеэр 2011 оны арваннэгдүгээр сарын 21-нд Израйлийн «Бней Герцлиа» багтай гэрээлсэн[2] ч арванхоёрдугаар сард эгэн ирэхийн өмнөхөн нэгэн тоглолтонд 22 оноо, 16 самбар, 3 дамжуулалт, 4 хаалт хийсэн.

2012 оны гуравдугаар сарын 13-нд тоглогч солилцоогоор «Милуоки Бакст» элссэн.[3]

2014 оны есдүгээр сарын 3-нд «Лос Анжелес Клипперстэй» гэрээлсэн.[4]

Лавлах холбоос[засварлах]

  1. Udoh out 6 months following surgery. ESPN (July 14, 2010). July 23, 2010-д хандсан.
  2. Ekpe Udoh signs in Israel with Bnei Hasharon
  3. Bucks Acquire Monta Ellis, Ekpe Udoh and Kwame Brown from Warriors. NBA.com. Turner Sports Interactive, Inc (March 13, 2012). March 14, 2012-д хандсан.
  4. "Clippers Sign Chris Douglas-Roberts and Ekpe Udoh", NBA.com, September 3, 2014. September 3, 2014-нд авсан. 

Гадны холбоос[засварлах]