Цахим худалдаа
Электрон худалдаа, э-худалдаа эсвэл эхудалдаа гэж түгээмэл бичдэг, нь интернэт эсвэл онлайн нийгмийн сүлжээ гэх мэтийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах үйл ажиллагаа юм. Электрон худалдаа гар утасны худалдаа, цахим гүйлгээ хийх, нийлүүлэлтийн гинжин менежмент, Интернет маркетинг, онлайн гүйлгээ боловсруулах, электрон өгөгдөл солилцоо (EDI), бараа материалын удирдлагын систем, автомат мэдээлэл цуглуулах систем гэх мэт технологиудас бүтдэг. Орчин үеийн электрон худалдаа нь World Wide Web-г наад зах нь гүйлгээний амьдралын мөчлөгийн нэг хэсэгт ихэвчлэн ашигладаг хэдий ч и-мэйл гэх мэт бусад технологиудыг ашигладаг .
И-худалдааны бизнесүүд нь дараахын бүгд эсвэл заримыг агуулдаг:
- Хэрэглэгчдэд шууд худалдах онлайн худалдааны вэб сайтуудыг жижиглэн худалдааны борлуулалтанд ашиглах
- Гуравдагч этгээдийн бизнес-хэрэглэгчрүү эсвэл хэрэглэгч-хэрэглэгчрүү борлуулалтыг явуулдаг онлайн зах зээлийг хангах, эсвэл оролцох
- Бизнесээс бизнест худалдах, худалдан авах
- Хүн ам зүйн өгөгдлийг вэб холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан цуглуулах, ашиглах
- Бизнес-бизнес (B2B) цахим мэдээлэл солилцох
- И-мэйл, факс ашиглан боломжит болон одоогийн худалдан авагчдад маркетинг хийх (жишээ нь, сонин)
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад pretail эрхлэх
- В алютын солилцоо болон арилжаа эрхэлдэг онлайн санхүүгийн бирж
Цаг хугацааны шугам
[засварлах | кодоор засварлах]Э-худалдааны хөгжлийн цаг хугацааны шугам нь :
- 1971 эсвэл 1972: Stanford Artificial Intelligence Laboratory ба Massachusetts Institute of Technology-ын хоорондох каннабис худалдааг зохион байгуулахад The ARPANET ашиглагдсан ба үүнийг дараа нь John Markoff-ын ном What the Dormouse Said "э-худалдааны хамгийн анхны хэлбэр" хэмээсэн байдаг. .[1]
- 1979: Michael Aldrich хамгийн анхны онлайн худалдааны системийг боловсруулсан.[2]
- 1981: Thomson Holidays UK нь хамгийн анхны бизнес-бизнесрүү онлайн худалдааны систем болсон.[3]
- 1982: Minitel Францад France Télécom-оор танилцуулагдсан бөгөөд онлайнаар захиалга хийхэд хэрэглэгдэж байв.
- 1983: California State Assembly Калифорнийн Волканод электрон худалдааны талаарх анхны хурлыг зохиосон.[4] Оролцогчид нь CPUC, MCI Mail, Prodigy, CompuServe, Volcano Telephone,ба Pacific Telesis. (Оролцох эрхгүй байсан нь Quantum Technology, дараа нь AOL болсон.)
- 1984: Gateshead SIS/Tesco нь хамгийн анхны B2C онлайн худалдааны систем [5] ба хатагтай Snowball, 72, нь хамгийн анхны гэрээсээ онлайнаар худалдаа хийсэн хүн юм[6]
- 1984:1984 оны 4 сард, CompuServe АНУ ба Канадад Electronic Mall-ыг нээсэн. Энэ нь хамгийн анхны иж бүрэн электрон худалдааны үйлчилгээ.[7]
- 1989: 1989 оны 5 сард, Sequoia Data Corp. Хамгийн анхны интернэтэд суурилсан э-худалдааны систем Compumarket-ыг танилцуулсан. Худалдагчид, худалдан авагчид зарах зүйлээ нйитлээд худалдан авагчид өгөгдлийн сангаас хайлт хийж кредит картаар худалдан авалт хийх боломжтой.
- 1990: Tim Berners-Lee NeXT компьютерийг ашиглан хамгийн анхны веб браузер WorldWideWeb-ийг бичсэн.[8]
- 1992: Кливланд дахь Book Stacks Unlimited сурталчилгаатай борлуулалтын вебсайт (www.books.com)-ыг нээсэн ба онлайнаар ном зардаг, кредит карт уншдаг байв.
- 1993: Paget Press хамгийн анхны app store, The Electronic AppWrapper-ынхаа 3 дахь хувилбарыг гаргав.[9] [10]
- 1994: 10 сард Netscape Mozilla код нэрийн дор хайлтын браузерыг гаргасан. Netscape 1.0 нь гүйлгээг аюулгүй болгосон SSL нууцлалтайгаар 1994 оны сүүлээр гарсан.
- 1994: Ipswitch IMail Server хамгийн анхны онлайнаар борлуулагдаж буй програм хангамж болсон ба Ipswitch, Inc. болон OpenMarket-ын хоорондоа харилцаа холбооны үндсэн дээр шууд татаж авах боломжтой байв.
- 1994: Sting-ийн "Ten Summoner's Tales" NetMarket-аар дамжуулан хийгдсэн хамгийн анхны аюулгүй онлайн худалдан авалт болов. [11]
- 1995: The US National Science Foundation интернэтэд тависан байсан зар сурталчилгааны хатуу хорио цээрээ болиулав.[12]
- 1995: Thursday 27 April 1995 оны 4 сарын 27-ны пүрэв гарагт, UK CompuServe's UK Shopping Centre дэхь W H Smith-ийн дэлгүүрээс хийгдсэн Paul Stanfield-ын ном, Product Manager for CompuServe-н худалдан авалт нь Их Британийн хамгийн анхны онлайн худалдааны үйлчилгээний аюулгүй гүйлгээ болсон юм. Худалдааны төв нь нээгдэхдээ W H Smith, Tesco, Virgin Megastores/Our Price, Great Universal Stores (GUS), Interflora, Dixons Retail, Past Times, PC World (retailer) ба Innovations гэх дэлгүүрүүдтэй нээгдсэн.
- 1995: Jeff Bezos Amazon.com-ыг гаргасан ба хамгий анхны зар сурталчилгаагүй 24 цагин зөвхөн интернэтээр сонсох радио станцууд Radio HK ба NetRadio ажиллаж эхлэв. eBay-г компьютер програмч Pierre Omidyar AuctionWeb маягаар бүтээсэн.
- 1996: IndiaMART B2B зах зээлийн газар энэтхэгт нээгдэв.
- 1996: ECPlaza B2B зах зээлийн газар БНСУ-д нээгдэв.
- 1998: Электрон шуудангийн маркуудыг Web-ээс худалдан авах, татаж авах боломжтой болов.[13]
- 1999: Alibaba Group Хятадад байгуулагдсан. Business.com eCompanies-д 7.5 сая америк доллараар зарагдсан, 1997 онд 149,000 америк доллараар худалдан авч байсан. The peer-to-peer файл хуваалцах програм хангамж Napster гарав. ATG Stores онлайнаар гэрийн чимэглэлүүдийг зарж эхлэв.
- 2000: Усан тэнэгт зориулсан э-худалдааны гарын авлага Amazon-д гарав.
- 2000: Мэдээллийн технологийн хөөс хагарав.
- 2001: Alibaba.com 2001 оны 12 сард ашигтай ажиллав.
- 2002: eBay PayPal-г 1.5 тэрбумаар худалдаж авав.[14] Сул зай эзэмшигч жижиглэн худалдааны компани Wayfair ба NetShops нь төв порталаас илүүтэйгээр хэд хэдэн чиглэсэн домайнаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах санаатайгаар байгуулагдав.
- 2003: Amazon.com хамгийн анхны жилдээ ашигтай ажиллав.
- 2003: Bossgoo B2B зах зээлийн газар Хятадад нээгдэв.
- 2004: DHgate.com, Хятадын анхны онлайн b2b гүйлгээний платформ, байгуулагдаж бусад b2b сайтуудыг шар хуудсан загвараасаа татгалзахад хүргэв.[15]
- 2007: R.H. Donnelley Business.com-г 345 сая доллараар авав.[16]
- 2009: Amazon.com Zappos.com-ыг 928 сая доллараар авав.[17] Хувийн худалдааны вебсайт RueLaLa.com-ын удирдагч Жижиглэн худалдааны нэгдэл, GSI Commerce-д 180 сая доллараар зарагдсан ба, 2012 он хүртэл ашигтай ажиллавал 170 сая долларын нэмэлтийг төлөхөөр болсон.[18]
- 2010: Groupon Google-с тависан 6 тэрбумын саналд татгалзсан. Оронд нь, Groupon 2011 оны 11 сарын 4-нд IPO хийв. Энэ нь Google-с хойшхи хамгийн том IPO байв.[19][20]
- 2014: Overstock.com Bitcoin борлуулалтад 1 сая доллараас илүүг боловсруулсан .[21] Энэтхэгийн э-худалдааны салбар нв 2012 оноос 30-аас илүү хувиар өсч 2013 онд 12,6 тэрбумд хүрсэн гэж тооцоологдов.[22] АНУ эХудалдаа ба онлайн жижиглэн худалдааны борлуулалт 2013 онынхоос 12 хувиар өсч 294 тэрбумд хүрэхээр таамаглагдаж байгаа. [23] Alibaba Group хамгийн том Initial public offering гаргасан, 25 тэрбум долларын үнэтэй.
- 2015: Amazon.com и-худалдааны өсөлтийн талаас илүү хувийг эзэлж байсан,[24] АНУ-д бараг л 500 сая SKU's борлуулсан.[25]
Бизнес хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Электрон худалдаатай холбоотой зарим түгээмэл хэрэглээнүүд нь:
- Нийлүүлэлтийн гинжин хэлхээ , логистик- д баримт бичиг автоматжуулалт
- Дотоодын болон олон улсын төлбөр тооцооны систем
- Аж ахуйн нэгжийн агуулгын удирдлага
- Бүлэг худалдан авах
- Эрэлтэнд тулгуурлан хэвлэх
- Автомат онлайн туслах
- Мэдээний бүлгүүд
- Онлайн худалдаа , захиалга мөрдөх
- Онлайн банк
- Онлайн оффис өрөө
- Худалдан авалтын сагсны програм хангамж
- Онлайн хурал семинар
- Цахим тасалбар
- Нийгмийн сүлжээ
- Шуурхай зурвас илгээх
- Pretail
- Дижитал Хэтэвч
Төрийн зохицуулалт
[засварлах | кодоор засварлах]АНУ-д тодорхой электрон худалдааны үйл ажиллагааг Холбооны Худалдааны Комисс (FTC) зохицуулж байдаг . Эдгээр үйл ажиллагаа нь арилжааны и-мэйл, онлайн зар сурталчилгаа, хэрэглэгчийн нууцлалын хэрэглээг багтаадаг гэхдээ хязгаарладаггүй . КАН-SPAM Act 2003 и-мэйлээр дамжуулан хийх шууд маркетингийн үндэсний стандартыг тогтоосон. Тус Холбооны Худалдааны Комисс Ажиллах онлайн зар сурталчилгаа зэрэг бүх төрлийн зар сурталчилгааг зохицуулдаг ба зар сурталчилгаа үнэн, төөрөгдүүлсэн бус байх естой гэж заасан .[26] шударга бус буюу хуурамч үйл ажиллагааг хориглодог FTC Актын Хэсэг 5 доорх өөрийн эрх мэдлийг ашиглан хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлын тухай амлалтуудыг оруулаад аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын мэдэгдлүүдийн амлалтуудыг хэрэгжүүлэхээр FTC хэд хэдэн тохиолдлуудыг гаргаж ирсэн.[27] Үүний үр дүнд, ямар ч аж ахуйн нэгжийн э-худалдааны үйл ажиллагаатай холбоотой хувийн нууцлалын бодлого FTC-ийн сахиулах хуульд хамаарах болсон.
2008 онд гаргасан Райан Haight Онлайн Эмийн сан Хэрэглэгчдийн эрх ашгийг Хамгаалах тухай Хууль 2008, онлайн эмийн санг шийдвэрлэхийн тулд Зохицуулагдах Бодисын тухай Хууль-ийг баталсан .[28]
Кибер орон зай дахь хуулиудын зөрчил нь дэлхий даяарх э-худалдааны хууль зүйн нэгдлийн гол бэрхшээл юм. Дэлхий даяарх э-худалдааны тухай хуулиудыг нэгэн хэвийн болгохын тулд дэлхийн олон улс орон uncitral-ын Электрон Худалдааны Загвар Хууль(1996)-г баталсан. [29]
Олон улсад, 1991 онд худалдан авагч шударга худалдааны байгууллагуудын засгийн газрын албан бус сүлжээнээс үүссэн олон Улсын Хэрэглэгчийн эрх ашгийг Хамгаалах ба хууль Сахиулах Сүлжээ (ICPEN) гэж байдаг. Зорилго нь бараа, үйлчилгээ аль альд нь холбоотой хил дамнасан гүйлгээтэй холбоотой хэрэглэгчдийн асуудлуудыг шийдэх арга зам олох явдал гэв. Үүнээс үүдэн Econsumer.gov нь ICPEN санаачлагаар 2001 дөрөвдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ нь онлайн болон гадаадын компаниудтай холбогдох гүйлгээний талаар гомдол тайлагнах портал юм.
Түүнчлэн Ази, Номхон далайн Эдийн засгийн Нэгдэл(APEC) нь 1989 онд чөлөөт болон нээлттэй худалдаа ба хөрөнгө оруулалт хийх бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, хөгжил дэвшилд хүрэх алсын хараатай байгуулагдсан юм. АПЕК-д АПЕК бүс нутгийн нийтлэг нууцлалын журам дээр ажиллаж байгаа Цахим Худалдааны Удирдах Бүлэг гэж байдаг. .
Австралид, Худалдаа нь электрон худалдааны Австралийн төрийн Сангийн Заавар-ын дагуу зохицуулагддаг мөн ,[30] Австралийн Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Комисс[31] онлайнаар бизнес эрхлэгчдэд санал зөвлөгөө өгдөг ба тэднийг зохицуулдаг ,[32] мөн юмс буруугаар эргэвэл яах талаар тодорхой санал зөвлөгөө өгдөг.[33]
Нэгдсэн Вант улсад, Санхүүгийн Үйлчилгээний удирдлага (FSA)[34] урьд нь ЕХ-ийн Төлбөрийн Үйлчилгээний Удирдамж (ТТГ)-ын ихэнх асуудлыг зохицуулах эрх мэдэлтэй байсан ба үүнийг 2013 онд Зохистой харьцааны Зохицуулалтын Удирдлага , Санхүүгийн Явуулах Удирдлагаар солисон.[35] Их БРИТАНИ 2009 оны 11 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Төлбөрийн Үйлчилгээний Журам 2009 (PSRs)-аар дамжуулан ТТГ-г хэрэгжүүлсэн. PSR нь төлбөрийн үйлчилгээний компаниудад ба тэдний хэрэглэгчдэд нөлөөлдөг. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь банкууд, банкны бус зээлийн карт гаргагч болон банк бус худалдааны худалдан авагчид, э-мөнгө гаргагч зэргийг багтаадаг. PSRs төлбөр тооцооны байгууллага (PIs) гэж нэрлэгддэг зохицуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн шинэ ангийг бий болгосон, тэр нь зохистой харьцааны шаардлагуудыг санал болгодог. ТТГ-ийн өгүүлэл 87-д 2012 оны 11 сарын 1-нд Европын Комиссыг ТТГ-ийн хэрэгжилт ба үр нөлөөний тайлан гаргаж өгөхийг шаарддаг.[36]
Энэтхэгт, Мэдээллийн Технологийн тухай Хууль 2000 нь э-худалдааны үндсэн хэрэглээг зохицуулдаг .
Хятадад, бүгд Найрамдах Хятад Ард улсын харилцаа Холбооны Зохицуулалт, (2000 оны 9 сарын 25-нд баталсан)-ад электрон худалдааг оруулаад бүх харилцаа холбооны холбоотой үйл ажиллагааг зохицуулах засгийн газрын агентлагаар Яам, Үйлдвэр, Мэдээлэл Технологи (MIIT)-г томилсон.[37] Мөн тэр өдөр, Интернет Мэдээлэл Үйлчилгээн дээрх Захиргааны хэм хэмжээ гарсан нь, Интернэтээр дамжуулан явуулж буй ашиг бий болгох үйл ажиллагаануудыг зохицуулах анхны засаг захиргааны зохицуулалт болсон ба, ирээдүйн Бнхау-д э-худалдааг удирдах журмуудын үндэс суурийг нь тавьсан.[38] 2004 оны наймдугаар сарын 28-Нд арав дахь NPC Байнгын Хорооны арван нэгдүгээр хуралдаанаар Цахим гарын Үсгийн Хуулийг баталсан, тэр нь мэдээлэл зурвас, цахим гарын үсэг таних, эрх зүйн хариуцлагын асуудлуудыг зохицуулдаг. Энийг Хятадын цахим худалдааны хуулийн анхны хууль гэж үздэг. Энэ нь Хятадын цахим худалдааны тухай хууль тогтоомжуудыг сайжруулах явцад чухал үе шат байсан, мөн Хятадын электрон худалдааны тухай хууль тогтоомжуудын эрчимтэй хөгжлийн үе шатанд орох эхлэлийг тавьсан .[39]
Хэлбэр
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн электрон худалдаа "дижитал" контентийг шууд онлайн хэрэглээнд зориулан захиалахаас эхлээд, уламжлалт бараа, үйлчилгээг захиалах, бусад төрлийн электрон худалдааг дэмжих "мета" үйлчилгээ гээд бүх зүйлийг багтаадаг.
Дээд байгууллагын түвшинд, том корпорациуд, санхүүгийн байгууллагууд дотоодын болон олон улсын бизнесийг дэмжихийн тулд санхүүгийн мэдээллийг солилцоход интернетийг ашиглаж байна. Өгөгдлийн бүрэн бүтэн байдал , аюулгүй байдал нь электрон худалдааны тулгамдсан асуудал болоод байна.
Уламжлалт э-Худалдаанаас гадна , м-Худалдаа (гар утас худалдаа) мөн (2013 оны үеэс) т-Худалдаа[40] гэх нэр томьёонууд бас ашиглагдаж байна.
Дэлхийн чиг хандлага
[засварлах | кодоор засварлах]2010 онд Нэгдсэн Вант улс нь нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхий дээрх хамгийн том цахим худалдааны зах зээл байсан.[41] 2013 оны байдлаар, бүгд найрамдах чех улс цахим худалдаа аж ахуйн нэгжийн нийт орлогод нь хамгийн том хувь нэмэр оруулж байгаа Европын орон байсан . Бараг дөрөвний нэг нь (24%) нь монгол орны нийт эргэлт нь бий дамжуулан онлайн суваг.[42]
Дунд шинээр гарч ирж буй эдийн засаг, Хятадын и-худалдаа үргэлжилж байна өргөжүүлэх жил бүр. Хамт 668 сая интернэт хэрэглэгчид, Бнхау-ын онлайн худалдааны борлуулалт хүрсэн $253 тэрбум 2015 оны эхний хагас нягтлан бодох бүртгэл 10% нийт Хятадын хэрэглээний жижиглэнгийн худалдааны борлуулалт энэ хугацаанд.[43] Бнхау-Ын жижиглэнгийн худалдаачид нь туслах боломжтой болсон нь хэрэглэгчдэд илүү таатай онлайн дэлгүүр.[44] E-худалдаа гүйлгээ хооронд Хятад болон бусад улс орнууд нэмэгдсэн 32% 2.3 их наяд юань ($375.8 тэрбум төгрөг) 2012 онд тус тус эзэлж байна 9.6% - ийг Бнхау-ын олон улсын нийт худалдаа [45] 2013 Онд Alibaba байсан и-худалдаа зах зээлийн эзлэх хувь 80% нь Бнхау-д.[46] 2014 байсан 600 сая Интернэт хэрэглэгч Бнхау-д (хоер дахин олон бодвол АНУ-д), гаргах энэ нь дэлхийн хамгийн том онлайн зах зээл болно.[47] Хятадын хамгийн том цахим худалдааны зах зээл дэлхийн утга борлуулалт, тооцоо АМ 899 тэрбум 2016.[48]
2013 онд Бразил-ийн цахим худалдаа нь хурдан өсөн нэмэгдэж буй нь 2014 онд жижиглэнгийн цахим худалдааны борлуулалт хоёр оронтой тоогоор өсөх төлөвтэй байгаагаар дамжуулан харагдаж байсан. 2016 он гэхэд eMarketer Бразилын жижиглэнгийн цахим худалдааны борлуулалт $17.3 тэрбумд хүрэх болно гэж таамагласан.[49]2014 оны нэгдүгээр сарын байдлаар Энэтхэгт интернэт хэрэглэгчийн нөөц ойролцоогоор 243.2 сая байна.[баримт хэрэгтэй] Дэлхийн гурав дахь том хэрэглэгчийн нөөцтэй байгаа хэдий ч, Ану, Нэгдсэн Вант улс болон Франц гэх мэт зах зээлтэй харьцуулахад интернэт нэвтрэлт нь бага, гэвч сар бүр ойролцоогоор 6 сая шинэ хэрэглэгчид нэмэгдэж илүү хурдан хэмжээгээр өсч байна.[баримт хэрэгтэй] Энэтхэгт, хүргээд мөнгөө авах нь хамгийн тохиромжтой төлбөрийн арга, э-жижиглэн худалдааны үйл ажиллагааны 75% -ийг эзэлж байгаа юм .[баримт хэрэгтэй]
Э-Худалдаа зөвхөн худалдан авагчдад худалдах ч бус тэднийг татан оролцуулахад дэлхий даяар жижиг, том бизнесүүдэд нэг чухал хэрэгсэл нь болж байна.[50][51]
2012 онд цахим худалдааны борлуулалт түүхэндээ анх удаа тэргүүлж $1 их наяд хүрсэн.[52]
Зах зээл болон жижиглэн худалдаачдад үзүүлэх нөлөө
[засварлах | кодоор засварлах]Эдийн засагчид э-худалдаа хэрэглэгчдийн бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл цуглуулах чадварыг нэмэгдүүлж байдгаараа эрчимжсэн үнийн өрсөлдөөнийг удирдах естой гэж үзсэн байна . University of Chicago-ийн дөрвөн эдийн засагчдын судалгаагаар гэхэд онлайн дэлгүүрийн өсөлт нь мөн төслийн э-худалдаа, номын дэлгүүрүүд , аялал жуулчлалын агентлагуудад ихээхэн өсөлт харагдсан хоер чиглэлийн салбарын бүтэцэд нөлөөлсөн гэдгийг олж мэджээ. Ер нь, томоохон аж ахуйн нэгжүүд эдийн засгийн цар хүрээг ашиглан доод үнийг санал болгох боломжтой. Ангилалаасаа хамаарч, э-худалдааны зардлууд шилжиж болно—үйл ажиллагааны, харилцааны, санхүүгийн гэх мэт.[53]
Э-худалдаанд оролцогч худалдан авагч эсвэл худалдагч хувь хүн, бизнес аль аль нь ажил гүйлгээгээ гүйцэтгэхийн тулд интернэтэд суурилсан технологи ашиглаж байна. Э-худалдаа нь хэдийд ч, хаанаас ч гүйлгээ хийх, харилцах боломжтой байдгаараа хүлээн зөвшөөрөгдсөн. Хувь хүн нь АНУ-д, эсвэл гадаадад байхаас үл шалтгаалан интернэтээр дамжуулан бизнес хийж болно.Э-худалдааны хүч нь дэлхий дээрх бүх хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийг боломжит худалдан авагч, ханган нийлүүлэгч болгож геофизикийн саад тотгоруудыг алга болгодог. [53] eBay нь э-худалдаа, бизнес, хувь хүн, бизнес эрхлэгчдид эд зүйлсийг нийтлэн дэлхий даяар худалдах боломжтой сайн жишээ юм.[54]
Интернет худалдааны үйл ажиллагаанд нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистик хоер хамгийн чухал хүчин зүйл байх хэрэгтэй гэж үздэг. Ерөнхийдөө, хил дамнасан логистикд хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. Энэ бага үр ашигтай нийлүүлэлтийн гинжин үйлчилгээнд үндэслэн, хэрэглэгчийн сэтгэл ханамж ихээхэн буурсан байх болно .[55] Зарим судлаач э-худалдаа ур чадвар, IT тохиргоог хослуулах нь компанийн нийт бизнесийн үнэ цэнийг сайжруулна гэж заасан.[56] Бусад судлаач гэж заасан э-худалдаа зөвхөн логистикийг сайжруулах бус үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж,мөн үнэнч байдлыг нэмэгдүүлэхийн тулд гадаад улсуудад агуулах төв, өндөр үр ашигтай тээврийн систем бий болгохыг авч үзэх хэрэгтэй.[weasel words].[clarification needed]
Нийлүүлэлтийн сүлжээний менежментийн нөлөө
[засварлах | кодоор засварлах]Удаан хугацааны турш, компаниудад нийлүүлэлтийн гинжин технологийн үүсгэх ашиг тусын нүх нь асуудал үүсгэж байсан. Гэсэн хэдий ч, электрон худалдаа нь, шинэ нийлүүлэлтийн гинжин технологийн ашиг тусыг хүргэх илүү бодитой, үр дүнтэй замыг бий болгосон.[57]
Э-худалдаа нь бүх компани хоорондын болон компанийн доторх үйл ажиллагааг нэгтгэх боломжтой, тэр нь нийлүүлэлтийн гинжний гурван урсгалд (физик урсгал, санхүүгийн урсгал болон мэдээллийн урсгал) мөн э-худалдаа нөлөөлсөн гэсэн утгатай байж болох юм. Энэ физик урсгал дээрх нөлөөлөл нь компаниудын бүтээгдэхүүн, бараа материалын хөдөлгөөн түвшнийг нэмэглүүлсэн. Мэдээллийн урсгалын хувьд, э-худалдаа компаниуд өмнөхөөсөө илүү хэмжээтэй мэдээллийг боловсруулах хүчин чадлыг олгосон, харин санхүүгийн урсгалын хувьд, цахим худалдааны компаниудад илүү үр дүнтэй төлбөр тооцооны шийдэлтэй байх боломжийг олгодог.[57]
Э-худалдааны нийгмийн нөлөөлөл
[засварлах | кодоор засварлах]Э-худалдааны хамт, түүний өвөрмөц сэтгэл татам чанар нь аажмаар гарч байна , виртуал аж ахуйн нэгж, виртуал банк, сүлжээний маркетинг, онлайн худалдаа, төлбөр төлөлт болон зар сурталчилга зэрэг энэ шинэ үг хэллэг нь одоо хүмүүст танил болж байна. Энэ нь э-худалдаа нь эдийн засаг, нөгөө талаас нийгэмд асар их нөлөө үзүүлэж байгааг харуулж байна.[58] Жишээ нь, B2B нь хурдацтай өсөн нэмэгдэж буй бизнес: бага зардалд хүргэж, дараа нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, мөн ажил эрхлэлтийн өсөлтийг авчирч байна .[59]
Э-худалдаа нь нийгэм, эдийн засаг хэрхэн нөлөөлснийг ойлгохын тулд энэ нийтлэл зургаан асуудлыг доор дурдах болно :
1. Э-худалдаа нь цаг хугацааны харьцангуй ач холбогдлыг өөрчилсөн, гэхдээ улс орны эдийн засгийн байдлын тулгуур үзүүлэлт, цаг хугацааны ач холбогдлыг анхаарахгүй өнгөрөөж болохгүй гэдэг.
2. Э-худалдаа нь хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдэд тэдэнд хэрэгтэй янз бүрийн мэдээллийг санал болгож байна, мэдээллийг бүрэн ил тод байдалтай болгосон ба тэр нь аж ахуйн нэгжүүд нь тэдний өрсөлдөөний давуу талаа нэмэгдүүлэх ямар ч орон зай, сурталчилгааны хэлбэрүүдийг ашиглах боломжгүй болгосон.[60] Үүнээс гадна, онолын хувьд, хэрэглэгчийн тусгаар тогтнол болон аж үйлдвэрийн хоорондох төгс өрсөлдөөн нийгмийн халамжийг нэмэгдүүлэх болно.[61][62]
3. Ер нь, өнгөрсөн эдийн засгийн үйл ажиллагааны үед, том аж ахуйн нэгж байнга мэдээллийн нөөцийн давуу талтай байж, улмаар хэрэглэгчид зардал гаргадаг байсан. Өнөө үед, ил тод, бодит цаг хугацааны мэдээлэл хэрэглэгчдийн эрхийг хамгаална, учир нь хэрэглэгчид өөрсдийн тусын тулд гбагцыг сонгож авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар өмнөхөөсөө илүү тодорхой байх болно, улмаар, нийгмийн халамж байх болно э-худалдааны хөгжлийн замаар сайжруулагсан .
4. Э-худалдаагаар удирдуулсан шинэ эдийн засаг хүнлэг сүнсийг мөн өөрчилдөг, гэхдээ бүхнээс илүүтэйгээр, ажилчдын үнэнч байдлыг өөрчилдөг.[63] Өрсөлдөөнтэй зах зээлийн улмаас, ажилтны мэргэжлийн ур чадварын түвшин сул зай эзэмшигчдийн зах зээлийн хувьд чухал ач холбогдолтой. Ахуйн нэгжүүд хэрхэн аж ахуйн нэгжийн дотоод соел, багц интерактив механизм бий болгоход анхаарах естой, энэ нь тэдний хувьд ерөнхий асуудал болно. Цаашилбал, хэдийгээр э-худалдаа мэдээллийн зардал, ажил гүйлгээний зардлыг бууруулдаг, гэсэн хэдий ч, түүний хөгжил мөн хүнийг хэтэрхий компьютерт холбогдсон болгодог. Иймээс онцлон илүү хүнлэг хандлагатай ажиллах нь аж ахуйн нэгжийн өөр нэг хөгжүүлэх зүйл юм. Амьдрал нь бүхний үндэс, өндөр технологи нь ердөө л бидний амьдралын чанарт дэмжих арга хэрэгсэл нь юм .
5. Онлайн худалдаачид тэдний худалдан авагчдын худалдан авах үйл ажиллагаа, ашиг сонирхлыг цуглуулдаг. Энэ мэдээллийг онлайн худалдаачид холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихийн тулд ашиглаж байгаа. Энэ нь онлайн худалдан авагчдад илүү тав тухыг бий болгодог.
6. Онлайн худалдааг хайж болдог, энэ нь худалдан авагчдад илүү хүртээмжтэй байдаг. Олон онлайн жижиглэн худалдаачид худалдан авагчид ямар бүтээгдэхүүн худалдан авах шийдвэр гаргахад тусалдаг шалгах механизм санал болгож байна. Энэ нь өөр нэг ая тухтай, сэтгэл ханамжийг сайжруулах хүчин зүйл юм.
Түгээлтийн суваг
[засварлах | кодоор засварлах]Компаниуд нь цэвэр клик, брик-энд-клик суваг системүүдийг ашиглаж эхэлснээр э-худалдааны ач холбогдол нь өссөн. Бид компаниудын цэвэр клик, брик-энд-клик системүүдийг ялгаж чадна .
- Цэвэр клик, эсвэл цэвэр плэй компаниуд нь өмнө нь ямар ч компани байлгүйгээр вебсайт үүсгэсэн компаниуд юм.
- Брик-энд-клик компаниуд нь одоо байгаа компаниуд ба э-худалдаанд зориулж онлайн сайт нээсэн компаниуд юм.
- Клик-энд-брик онлайн жижиглэн худалдаачид онлайн үйл ажиллагаагаа дэмжин хожим нь биет дэлгүүр нээдэг.[64]
Шинэ э-худалдааны системийн жишээ
[засварлах | кодоор засварлах]eMarketer судалгааны компанийн дагуу, "2017 он гэхэд, Британчуудын 65.8 хувь ухаалаг гар утас ашиглах болно".[65]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Power, Michael 'Mike' (19 April 2013). "Online highs are old as the net: the first e-commerce was a drugs deal". The Guardian. London. Татаж авсан: 17 June 2013.
- ↑ Tkacz, Ewaryst; Kapczynski, Adrian (2009). Internet — Technical Development and Applications. Springer. p. 255. ISBN 978-3-642-05018-3. Татаж авсан: 28 March 2011.
The first pilot system was installing in Tesco in the UK (first demonstrated in 1979 by Michael Aldrich).
- ↑ 1988 Palmer.
- ↑ "E Commerce – Essays – Hpandurang92". Study mode. Татаж авсан: 17 June 2013.
- ↑ "Online shopping: The pensioner who pioneered a home shopping revolution". BBC News. 16 September 2013.
- ↑ Aldrich, Michael. "Finding Mrs Snowball". Archived from the original on 7 Арван хоёрдугаар сар 2020. Татаж авсан: 8 March 2012.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "The Electronic Mall". GS Brown. 30 April 2010. Archived from the original on 26 Гуравдугаар сар 2016. Татаж авсан: 17 June 2013.
- ↑ "Tim Berners-Lee: WorldWideWeb, the first Web client". W3. Татаж авсан: 21 December 2012.
- ↑ Geiger, Conrad. "NeXT Nugget News". next.68k.org. Conrad Geiger. Archived from the original on 2016-03-10. Татаж авсан: 2016-12-08.
- ↑ "AppWrapper Volume 1 Issue 3 Ships" (press release).
- ↑ "Attention Shoppers: Internet Is Open". The New York Times. 12 August 1994.
- ↑ Kevin, Kelly (August 2005), "We Are the Web", Wired, vol. 13, no. 8
- ↑ "First Electronic Stamps Being Put to Test". Sunday Business. 6 April 1998. Татаж авсан: 16 July 2013.
- ↑ "eBay acquires PayPal". Investor. eBay. Archived from the original on 6 Аравдугаар сар 2014. Татаж авсан: 21 December 2012.
- ↑ "Diane Wang: Rounding up the "Ant" Heroes". Sino Foreign Management. Archived from the original on 23 Хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 3 September 2011.
- ↑ "R.H. Donnelley Acquires Business.com for $345M". Domain Name Wire. Татаж авсан: 4 September 2011.
- ↑ "Amazon Buys Zappos; The Price is $928m, not $847m". TechCrunch. 22 July 2009. Татаж авсан: 21 December 2012.
- ↑ Ahmed, Saqib Iqbal (27 October 2009). "GSI Commerce to buy Retail Convergence for $180 mln". Reuters. Татаж авсан: 6 April 2013.
- ↑ "Groupon rejects Google's $6 billion offer". MS‐NBC. MSN. 3 December 2010. Татаж авсан: 21 December 2012.
- ↑ "Groupon's IPO biggest by U.S. Web company since Google". Reuters. 4 November 2011. Archived from the original on 8 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 13 September 2012.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Duryee, Tricia (2014-03-04). "Overstock hits $1 million in sales from virtual currency". Geekwire. Татаж авсан: 2014-05-07.
- ↑ Laus, Petronela (8 January 2014). "India Weighs FDI In E-Commerce". The Wall Street Journal India.
- ↑ "US eCommerce Forecast: 2013 to 2018". Forrester Research. Archived from the original on 2015-09-21. Татаж авсан: 2016-12-08.
- ↑ "Amazon will account for more than half of 2015 e-commerce growth, says Macquarie". Market Watch.
- ↑ "How To Private Label a Product". Jungle Scout.
- ↑ "Advertising and Marketing on the Internet: Rules of the Road". Federal Trade Commission. Archived from the original on 2007-12-26. Татаж авсан: 2016-12-10.
- ↑ "Enforcing Privacy Promises: Section 5 of the FTC Act". Federal Trade Commission.
- ↑ "H.R. 6353: Ryan Haight Online Pharmacy Consumer Protection Act of 2008". Govtrack. Archived from the original on 2012-01-18. Татаж авсан: 2016-12-10.
- ↑ "UNCITRAL Model Law on Electronic Commerce (1996)". UNCITRAL. 12 June 1996. Татаж авсан: 19 August 2014.
- ↑ "Australian Treasury Guidelines for electronic commerce". Australian Federal Government. Archived from the original on 2012-02-27. Татаж авсан: 2016-12-14.
- ↑ "Australian Competition and Consumer Commission". Australian Federal Government.
- ↑ "Dealing with Businesses Online in Australia". Australian Federal Government. Archived from the original on 2013-01-19. Татаж авсан: 2016-12-14.
- ↑ "What to do if thing go wrong in Australia". Australian Federal Government. Archived from the original on 2013-02-12. Татаж авсан: 2016-12-14.
- ↑ "FSA". UK. Archived from the original on 2012-12-28. Татаж авсан: 2016-12-14.
- ↑ George Parker and Brooke Masters (16 June 2010). "Osborne abolishes FSA and boosts Bank". Financial Times.
- ↑ "The Payment Services Regulations 2009". UK: Legislation. Татаж авсан: 17 June 2013.
- ↑ "Telecommunications Regulations of the People's Republic of China". 20 September 2000.
- ↑ "Administrative Measures on Internet Information Services". 20 September 2000.
- ↑ "PRC, Electronic Signature Law". 28 August 2004.
- ↑ Hacon, Tom. "T-Commerce – What the tablet can do for brands and their consumers". Governor Technology. Archived from the original on 2013-05-02. Татаж авсан: 2013-03-04.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Robinson, James (28 October 2010). "UK's internet industry worth £100bn". The Guardian (report). London. Татаж авсан: 21 December 2012.
- ↑ Eurostat (18 June 2013). "Ecommerce contribution in Europe" (infographic). Татаж авсан: 18 June 2013.
- ↑ "Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem". www.techinasia.com (америк-англи хэлээр). Татаж авсан: 2016-03-04.
- ↑ Olsen, Robert (18 January 2010). "China's migration to eCommerce". Forbes.
- ↑ Tong, Frank (16 September 2013). "China's cross-border e-commerce tops $375 billion in 2012". Internet Retailer.
- ↑ Steven Millward (17 September 2014). "Here are all the must-see numbers on Alibaba ahead of record-breaking IPO". Tech In Asia. Татаж авсан: 17 September 2014.
- ↑ Gracie, C. (2014).
- ↑ Millward, Steven (August 18, 2016). "Asia's ecommerce spending to hit record $1 trillion this year – but most of that is China". Tech in Asia. Татаж авсан: August 18, 2016.
- ↑ "More Buyers Join Brazil's Robust Ecommerce Market". eMarketer. Archived from the original on 2016-10-06. Татаж авсан: 2016-12-16.
- ↑ "In E-Commerce, More is More". Harvard Business Review. 86: 20–21. March 2008.
- ↑ Burgess, S; Sellitto, C; Karanasios, S (2009), Effective Web Presence Solutions for Small Businesses: Strategies and Successful Implementation, IGI Global
- ↑ "Ecommerce Sales Topped $1 Trillion for First Time in 2012". eMarketer. Archived from the original on 8 Тавдугаар сар 2013. Татаж авсан: 14 May 2013.
- ↑ 53.0 53.1 Khosrow-Pour, Mehdi. (2008).
- ↑ O’Brien, A. J. & Marakas, M. G. (2011).
- ↑ Zhu, K. (2004).
- ↑ Leung, L. C., Cheung, W., & Van Hai, Y. (2000).
- ↑ 57.0 57.1 Delia, M. 2008.
- ↑ OECD (1999), "Economic and Social Impact of Ecommerce: Preliminary Findings and Research Agenda", OECD Digital Economy Papers, No.40.
- ↑ Fazlollahi, B. (2002).
- ↑ Schniederjans, M. and Cao, Q. (2002).
- ↑ Child, J. (1969).
- ↑ Industry and enterprise : an international survey of modernization and development (2nd rev. ed. ed.). Manchester: Industrial Systems Research. 2003. ISBN 0906321271.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(help);|edition=
has extra text (help) - ↑ Qin, Z., Li, S., Chang, Y. and Li, F. (2014).
- ↑ (Gap Inc/The) (2013-07-10). "Click-to-Brick: Why Online Retailers Want Stores in Real Life". Business week. Татаж авсан: 2014-05-30.
- ↑ Julian Huxley. "Webshop beginnen: no need for technical knowledge". Shoppagina. Татаж авсан: 17 November 2016.