Эллен Чёрч

Эллен Чёрч
Төрсөн өдөр1904 оны 9 сарын 22 (1904-09-22)
Төрсөн газарАНУ, Айова, Креско
Улс орон Америк (АНУ)
Өнгөрсөн өдөр1965 оны 8 сарын 22
(60 насалсан)
Ажил үйлонгоцны үйлчлэгч
сувилагч
Таних ньанхны эмэгтэй
онгоцны үйлчлэгч

1930 оны 5 сарын 15-нд Америкийн иргэн, 25 настай Эллен Чёрч (Англи: Ellen Church, 1904.09.22—1965.08.22) гэдэг бүсгүй “Boeing Air Transport” (хожим “United Airlines” нэртэй болсон) компанийн Сан-Франциско-Шайенн рейсийн нислэгт үйлчилж, дэлхийн анхны стюардесс боллоо. Тэр нисэхийн сургуульд сурч байхдаа галт тэрэгний проводниктэй адил үйлчилгээг онгоцонд нэвтрүүлэх санаа гаргасан бөгөөд үүнийг “Boeing Air Transport” дэмжсэнээр долоон бүсгүйн бүрэлдэхүүнтэй “Sky Girls” нэртэй анхны багаа байгуулжээ. Эллений санаачилсан энэ үйлчилгээ гурван жилийн дотор Америкийн бүх авиа компаниудад нэвтэрсэн төдийгүй тэр үед нисэх онгоцонд суухаас айдаг байсан олон түмний санаа бодолд эерэг нөлөө үзүүлсэн байна. Стюардессууд тухайн үедээ өндөрт тооцогдох 125 долларын цалинтай байжээ. Түүний төрсөн хот Крескогийн нисэх онгоцны буудлыг “Эллен Чёрч” гэж нэртэй юм. Эллин Чёрч 61 насандаа мориноос унаж харамсалтайгаар нас барсан байна.

Тэр үед стюардесс болох бүсгүйчүүдэд доорхи шаардлага тавигддаг байжээ.

  1. Сувилагчийн дипломтой
  2. Нөхөрт гараагүй
  3. 25-аас доош настай
  4. 115 фунтаас (52 кг) илүүгүй жинтэй
  5. 5 фут, 4 дюймээс (1.625 м) багагүй өндөртэй

Стюардесс нь зорчигчдод үйлчлэхээс гадна

  • Зорчигчдын багажийг зөөх
  • Эвдэрсэн суудлыг засах
  • Онгоцоо сумлах
  • Онгоцыг ангарт оруулахад туслах зэрэг давхар үүрэгтэй байсан гэнэ.