Эллери Кларк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эллери Кларк
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эллери Хардинг Кларк
Төрсөн огноо 1874 оны 3 сарын 13
Төрсөн газар Ийст Роксбүри, Массачусеттс, АНУ
Нас барсан огноо 1949 оны 2 сарын 17
 
Медалиуд
Зуны олимп
Алт Афин 1896 Өндрийн харайлт
Алт Афин 1896 Уртын харайлт

Эллери Хардинг Кларк (англ. Ellery Harding Clark, 1874 оны 3 сарын 131949 оны 2 сарын 17) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр орчин үеийн анхны олимпийн наадамд өндрийн харайлт, уртын харайлтын төрөлд аваргалжээ.

Biography[засварлах]

Массачусеттс муж улсын Ийст Роксбүрид төрсөн тэрээр одоогоор өндрийн болон уртын харайлтын 2 төрөлд олимпийн аварга болсон цорын ганц хүн юм. 1896, онд Афин хотноо орчин үеийн анхны олимп зохион байгуулагдахад Харвардын Их Сургуулийн оюутан байсан Кларк амжилттай суралцдаг байсан учраас Харвардын ИС-ийн өөр нэг оюутан, олимпийн аварга болсон Жеймс Конноллигаас ялгаатай нь сургуулиасаа чөлөө авч чадсан гэдэг. Кларк нь 1893-аас 1912 оны хооронд тэмцээн уралдаануудад өндөр түвшинд оролцож байжээ.

Кларк уртад харайхдаа малгайгаараа үсрэх газартаа тэмдэг тавьдаг зуршилтай байв. Эхний 2 удаад шүүгч (Грекийн хаан I Константин) түүний малгайг авч тавьснаас болоод харайлтаа амжилтгүй гүйцэтгэсэн хэдий ч 3 дахь оролдлогоо малгайны тусламжгүйгээр амжилттай хийсэн нь алтан медаль хүртэхэд хангалттай байв. Тэр 6.35 метр харайжээ. Дараа нь өндрийн харайлтад 1.81 метр дээгүүр давж түрүүлсэн байна. Удаах байранд орсон АНУ-ын Коннолли болон Роберт Гарретт нар дөнгөж 1.65 метр дээгүүр давжээ. Кларк мөн бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр оролцсон бөгөөд 7 хүнээс сүүлийн гуравт оржээ.

Тэрээр харайлтын төрлөөр улсынхаа аварга болж үзээгүй аж.

Эллери мөн 1904 оны Сент-Луйсын олимпод декатлон буюу арван төрөлтийн төрлөөр өрсөлджээ. Тэр 5 төрлийн дараа бронхитоос болж тэмцээнийг орхисон ч эцсийн дүнгээр 6-р байрт орсон юм.

Кларк 1991 онд АНУ-ын хөнгөн атлетикийн алдрын танхимд багтжээ.

Гадны холбоосууд[засварлах]